link
Бүгд Найрамдах Солонгос Улсын “21 дүгээр зууны солонгос судлалын сан” Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 10 дахь удаагийн C.H.CHO нэрэмжит тэтгэлгээр суралцах 5 хүнийг дараах болзлоор сонгон шалгаруулна.
1. Нийт 5 оюутан суралцуулна. Үүнээс 3 нь бакалаврын, 2 нь магистрын түвшний сургалтад инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр хамрагдана.
2. Бакалаврын түвшний сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн буюу аттестатчлагдсан Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа англи хэлний бэлтгэлтэй 22 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Магистрын түвшний сургалтад хамрагдах хүмүүсийг Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй /сургалтын голч дүн нь 3,0-аас доошгүй байна/ төгсгөж байгаа англи хэлний бэлтгэлтэй 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
3. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй монголын их, дээд сургууль, коллежийн оюутнууд нь шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлэн, өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Сургууль нь сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсээ шалгаруулж, доорх хүснэгтийн дагуу бүртгэн баримт бичгүүдийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2005 оны 6 дугаар сарын 14-ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын хэлтэст ирүүлнэ. Нэг хуваарь дээр их сургуулиас 6 хүртэл, дээд сургууль, коллежиос 3 хүртэл оюутан нэр дэвшүүлж болно.
Бүртгэл хөтлөх хүснэгт:
Овог нэр
Нас
Утас
Суралцаж буй чиглэл
Курс
Голч дүн
Суралцах түвшин
Суралцах чиглэл
1
2
4. Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс нь бүртгүүлэхдээ доор дурдсан баримт бичгийг монгол хэл дээр бүрдүүлнэ (баримт бичгийг дэс дараагаар нь гэрэлтдэг хавтсанд хийсэн байна). Үүнд:
а. Их, дээд сургуулийн сурлагын дүнгийн жагсаалт бүхий тодорхойлолт
б. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
в. 1 хувь өнгөт цээж зураг (3*4 хэмжээтэй)
г. Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар (шалгалтын үеэр иргэний үнэмлэхээ авч ирнэ)
д. Хураамж 3000 төгрөг
5. Сонгон шалгаруулалтыг математикийн шалгалт, англи хэлний шалгалт, ярилцлага гэсэн гурван шатлалтай зохион байгуулна.
Математикийн шалгалтыг 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд тест хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтын оноог 2005 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Математикийн шалгалтад амжилттай оролцсон хүмүүсээс хуваарь тус бүр дээр 10 хүн өрсөлдөхөөр шалгаруулж, дараагийн шатны англи хэлний шалгалтад оруулна.
Англи хэлний шалгалтыг 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 3 дугаар давхарын уншлагын танхимд “21 дүгээр зууны солонгос судлалын сан”-гаас зохион байгуулна. Англи хэлний шалгалтад амжилттай оролцсон хүмүүсээс хуваарь тус бүр дээр 4 хүн өрсөлдөхөөр шалгаруулж, дараагийн шатны ярилцлагад оруулна.
Ярилцлагыг 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт Чингис зочид буудлын 3 давхарт зохион байгуулна. Энэ ярилцлагаар 5 хүнийг сонгон шалгаруулна.
6. Шалгарсан 5 хүнийг Улаанбаатар коллежид 2005 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нэг жил 5 сарын хугацаагаар солонгос хэлний бэлтгэл сургалтад хамруулна.
7. Бэлтгэл сургалтад хамрагдсан хүмүүсээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (KLPT)-ыг гуравдугаар түвшингээс дээш өгсөн оюутнуудыг 2007 оны 2 дугаар сараас Бүгд Найрамдах Солонгос Улсын их, дээд сургуульд суралцуулахаар явуулна.
8. Солонгос хэлний бэлтгэл сургалтын төлбөр болон БНСУ-д суралцах бүх зардал (төлбөр, байр, тэтгэлэг)-ыг Бүгд Найрамдах Солонгос Улсын “21 дүгээр зууны солонгос судлалын сан”-гаас хариуцна.
9. Суралцагчид нь “21 дүгээр зууны солонгос судлалын сан” болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тогтоосон дүрэм, журмыг чанд сахиж, ёсчлон биелүүлнэ. Суралцагчид хэлний бэлтгэл болон үндсэн ангидаа хангалтгүй суралцаж, дүрэм, журмаа зөрчсөн тохиолдолд суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааных нь төлбөрийг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ УЛСААС МОНГОЛ СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оруулсан Д. Туул, ГХГ-ын ахлах мэргэжтлтэн
Утас: 329081, 324590-1012