link
1990-1995 онд гарч байсан хэвлэлийн цуглуулгыг онлайн хэлбэрт оруулж электрон архивыг бий болгожээ. “Өнөөдөр”, “Нийслэлийн сонин бичиг”, ”Vнэн” сонин, орос хэлээр гардаг ”Новости Монголия” гээд 47 сонинг онлайнаар унших боломжтой ажээ. Монголын хэвлэлийн хvрээлэн ховор сонины баялаг архивтай бөгөөд тvvнийхээ чанар vзэмжийг муудаж гэмтэхээс сэргийлж энэхvv алхмыг хийжээ. Учир нь олон жил олон хvн уншдаг болохоор хуудас нь урагдаж элэгддэг байна. Өнгөрсөн онд тус хvрээлэнд хэрэгжсэн төслийн хvрээнд онлайн сонинг бvтээсэн бөгөөд хоёр хувийн нэгийг нь Английн номын санд, нөгөөг нь Хэвлэлийн хvрээлэнд хадгалсан байна.
www.pressinst.org.mn/elib/сайтруу орж 1990-ээд оны хэвлэлээс сонирхох боломж бvрдлээ. Сонин тус бvрийг ангилсан бөгөөд нэр, он сар, гарчиг, мөн тvлхvvр vгээр хайж болно.
Төвлөрсөн номын сан Тогтмол хэвлэл Ж.Баатарсvрэн