link

ДОКТОР ОЮУТАН, МАГИСТР, БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
2008-01-14 22:42 Админ

ДОКТОР ОЮУТАН, МАГИСТР, БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

 

2008 оны 03 сарын 17-ноос 21-ний хооронд
Улаанбаатар хот.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Эрчим Хvчний Инженерийн Сургууль

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


ЭХИС-ийн захирал Х.Энхжаргал

ЭХИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэен-Ойдов
Доктор дэд профессор Б.Сэргэлэн
Доктор дэд профессор П.Даваасvрэн
Доктор дэд профессор Т.Уранчимэг
Доктор Б.Бат-Эрдэнэ
Доктор Ж.Арслан

 

ӨГVVЛЭЛ БИЧИХ ХЭЛ.

Өгvvллийг Монгол, Орос, Англи хэл дээр бичсэн байж болно.

ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд зохион байгуулах комисст оролцох өргөдөл болон илтгэлийн хураангуйг ирvvлнэ. Оролцох өргөдлийн маягтыг хавсралт 2-т vзvvлэв.
Материалыг cad2007@list.ru -майл хаягаар болон биеэрээ зохион байгуулах комисст хvргvvлнэ.
Эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ судалгаа, практик туршилтын vр дvнг тусгасан ажлыг хvлээж авна. Ирvvлсэн ажилд дараахь зvйлvvдийг тусгасан байна. Vvнд:

  • Тухайн ажлын онцлог;
  • Судалгааний ажлын шинэлэг тал;
  • Зохиогчийн оруулсан хувь нэмэр;
  • Судалгааны vр дvн vзvvvлэлтvvд болон тvvнийг ирээдvйд ашиглах боломжийг тусгасан байх шаардлагатай.

Зохион байгуулах комисс нь хавсралт 1-д заасан эрдэм шинжилгээний чиглэл секцэд тохироогvй, шинжлэх ухааны vр дvнг тусгаагvй тохиолдолд ирvvлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй. Хуралд оролцох илтгэлvvдээр эмхтгэл хэвлvvлж зохиогчид хурлын vеэр тарааж олгоно.

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Илтгэлийн болон захиалгын хуудсын файлыг 2 сарын 15-ны дотор cad2007@list.ru хаягаар ирvvлнэ. Зохион байгуулах комисс нь илгээсэн материалыг хvлээж авсан тухайгаа электрон шуудангаар хариу (майл) мэдэгдэнэ. 2 сарын 20-ноос өмнө материалыг хvлээж авсан тухай мэдэгдэхгvй бол зохион байгуулах комисстой холбоо барина уу.
  • Илтгэлийн файлыг <zokhiogch.doc> нэр бvхий байдлаар ирvvлнэ. Жишээ нь DORJ.doc. Мөн захиалгын хуудасд шинжлэх ухааны чиглэл, секцийн нэр зэргийг тодорхой тусгана.
  • Эрдэм шинжилгээний хуралд ирvvлж буй илтгэлийн файл том хэмжээтэй бол тvvнийг архивлаж явуулах шаардлагатай. Vvнд ZIP архивлагчийг ашиглаарай. Тvvнээс гадна doc ба rtf өргөтгөлтэй файлууд байж болно.
  • Илтгэлийн дээд хэсэгт зохиогчийн нэр, удирдагчийн эрдмийн зэрэг, цол, нэр, их дээд сургуулийн нэр болон хотын нэр (Улаанбаатараас бусад) зэргийг тусгана. Жишээ нь: О.Дорж асп. Удир. Ж.Батаа, док. (Ph.D) (ШУТИС, Эрдэнэт хот). Тvvний доод талд илтгэлийн нэр байрлана. (хоёроос ихгvй мөрөнд багтаана.)
  • Илтгэлийн текстыг Arial шрифтээр 10-ийн өндөртэй бичнэ. Бvх латин vсгээр бичигдсэн (функц, химийн томьёо, номын нэрээс бусад) текст нь налуу байдлаар бичигдэнэ. Хуудасны зах нь бvгд 2 см, мөр хоорондын зай нь 1, шинэ мөрнөөс эхлэх зай нь 0.5 см байна. Зураг, хvснэгтийн өргөн нь 11.5 см-ас ихгvй байна.
  • Зураг, хvснэгтийн нэр нь доод талд нь байрлана. Зарим тохиолдолд зарим зургыг тусад нь ирvvлж болно.
  • Ном зохиолын ишлэлийг квадрат хаалтанд зааж өгнө. Ашигласан номын жагсаалтыг илтгэлийн сvvлд зохих журмын дагуу бичсэн байна. Жишээ нь:
  • Справочник по проектированию электрических систем. / С.С. Агафонов, В.Х. Ишкин. –М.: Энергоатомиздат, 1991.
  • Дорж.Б. Цахилгаан системийн реле хамгаалалт автоматжуулалт. // УБ. 2003 он.

Илтгэл нь нийт (илтгэлийн гарчиг, зураг, томьёо, ашигласан номын жагсаалт бvгд ороод) А4-ийн хэмжээтэй 2-3 хуудас, 10-ийн шрифтээр бичигдсэн байна.
Заагдсан хугацаанд болон тавигдсан шаардлагыг хангасан илтгэлийн материал нь шvvмжинд орно. 2008 оны 3 сарын 01-ний дотор эерэг шvvмж авсан, секцийн удирдагч нарын гарын vсгээр баталгаажсан илтгэлvvдийн жагсаалт нь зохион байгуулах комисст ирнэ. Гадаад дотоодын Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний төвvvдээс ирvvлсэн илтгэлийн зохиогчдод 2008 оны 3 сарын 10-ны дотор майлээр мэдэгдэнэ. Vvний дараа хуралд оролцогч нарт урилгыг явуулах болно.

ИЛТГЭЛИЙН VНЭ.
Хуралд оролцогчоос хураамж авахгvй. Оролцогч нь өөрөө зардалаа гаргана.
Хурал зохион байгуулахад хандив байдлаар доктор оюутан, магистрантаас 5000 төгрөгийн хураамж авна. Бакалавр оюутнуудаас хандив авахгvй. Хураамжийг 2008 оны 3 сарын 01-ний дотор ЭХИС-ийн санхvvд хураалгана. Төлөх хэлбэрийг зохион байгуулах комиссоос лавлах шаардлагатай.
Хурлыг зохион байгуулах хөтөлбөрийг 2008 оны 3 сарын 15 –ны дотор гаргаж нийтэд мэдээлнэ.
Зохион байгуулах хуанли


Оролцох өргөдөл болон илтгэлийн хураангуйг хvлээж авах

 

2008.02.15-ны дотор

Илгэлийг хvлээж авсныг бататгах

2008.02.20-ны дотор

Шvvмжийн vр дvнг мэдээлэх

2008.03.10-ны дотор

Хурлын хөтөлбөрийг танилцуулах

2008.03.10-ны дотор

Хурлыг зохион байгуулах

2008.03.17-оос 21-ний хооронд

Эрдэм шинжилгээний хурлын заавар, хөтөлбөрийг ЭХИС-ын Эрдмийн зөвлөлийн 2008 оны 1 сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ХАЯГ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.
Эрчим Хvчний Инженерийн Сургууль.
Бага тойруу 34. Сvхбаатар дvvрэг 8-р хороо.
Утас: 976-11-323579
Факс: 976-11-323579
E-майл: cad2007@list.ru

 

 

Хавсралm 1.
Доктор оюутан, магистр, бакалавр оюутны эрдэм
шинжилгээний хурлын чиглэл секцийн нэрс

1.

Эрчим хvчний vйлдвэрлэл

 

Дулааны vйлдвэрлэл
Цахилгааны vйлдвэрлэл

2.

Эрчим хvчний хувиарлалт тvгээлт

 

Дулаан дамжуулалт ба тvгээлт
Цахилгаан дамжуулалт ба тvгээлт
Эрчим хvчний горим

3.

Цэвэр энерги

 

Сэргээгдэх эрчим хvчний vйлдвэрлэл
Эрчим хvчний vйлдвэрлэлийн экологи

4.

Эрчим хvчний удирдлага, менеджмент

 

Дулааны процессын автоматжуулалт
Цахилгаан системийн автоматжуулалт
Эрчим хvчний аж vйлдвэрийн удирдлага

5.

Электроник, компьютерийн техник

 

Эмнэлэгийн тоног төхөөрөмж
Цахилгаан электроник
Компьютерийн техник

Жич: Ирсэн илтгэлvvдийн оролцох чиглэл секцийг зохион байгуулах комисс өөрчлөх эрхтэй.
Хавсралт 2.
Доктор оюутан, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний
хуралд оролцох өргөдөл

1.

Илтгэлийн зохиогчийн овог нэр. (хамтран зохиогч)*

 

2.

Зохиогчийн (хамтран зохиогч)* албан тушаал
Доктор оюутан, магистрант, бакалавр оюутан.

 

3.

Эрдэм шинжилгээний удирдагчийн овог нэр

 

4.

Эрдэм шинжилгээний удирдагчийн цол, зэрэг

 

5.

Илтгэлийн бvтэн нэр / монгол, англи, орос хэл дээр/

 

6.

Эрдэм шинжилгээний секцийн нэр

 

7.

Сургууль, багийн нэр

 

8.

Холбоо барих утас, е-майл хаяг.

 

Affiliated schools