link

Дэлхийн эх хэлний өдөрт
2008-02-21 00:22 Админ

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас /ЮНЕСКО/ 2000 онд  дэлхийн олон улс, үндэстний эх хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах, эх хэлээрээ бахархах, хөгжүүлэх үзлийг дэмжих зорилгоор жил бүрийн 2 сарын 21-ний өдрийг "Дэлхийн эх хэлний өдөр" болгон зарласан билээ.

 

Энэ өдрийг тохиолдуулан  Хэлний боловсролын сургуулийн Монгол судлалын профессорын баг " Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл" сэдэвт арга хэмжээний хүрээнд  оюутнуудын дунд эссэ бичлэг, монгол бичгийн уралдаан, "Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл" сэдэвт өдөрлөг зохион явуулна. Өдөрлөг 2 сарын 22-ний 14 цагаас Оюутны соёл үйлчилгээний төв/ А клуб/-д болно. Тус үйл ажиллагаагаанд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэлшинжлэлийн тасгийн эрхлэгч, ХБС-ийн зөвлөх профессор, академич Л.Болд  урилгаар оролцно..Монгол судлалын профессорын багаас танин мэдэхүйн хөгжөөнт асуулт хариултын тэмцээн /АХА/ зохион байгуулна. ХБС-ийн оюутнуудын урлагийн хэсэгчилсэн тоглолт болно.Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийн урьж байна.

 

Эх хэлээрээ төгс төгөлдөр ярьж бичиж сурцгаая1

ХБС-ийн Монгол судлалын профессорын баг.

Affiliated schools