link

ШУТИС-ийн ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2008-03-11 21:10 Админ

 ШУТИС-ийн ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2008 оны 03 сарын 01-нээс 04 сарын 03-ны хооронд

Улаанбаатар хот.
 
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Эрдэм шинжилгээ, технологийн газар
Магистрантур, докторантурын алба
Бүрэлдэхүүн сургууль, төв, хvрээлэн

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Эрдэм шинжилгээ, технологийн проректор
доктор (Sc.D), профессор Д.Дашжамц
Шинжлэх ухаан, технологийн газрын дарга
доктор (Ph.D), проф Д.Нансалмаа
Магистрантур, докторантурын албаны дарга
доктор (Ph.D), дэд проф. Т.Энхцацрал


1. Уралдааны зорилго
Судалгаа шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах, бvтээлч сэтгэлгээ, шинэ санааг хөгжvvлэх, шинэ бvтээл бичих, зохион бvтээх авъяас чадварыг дэмжихэд чиглэсэн эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын тvвшинг дээшлvvлэх, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, судалгааны ажлын vр дvнг хэлэлцvvлэн дvгнэхэд  оршино.
2. Эрдэм шинжилгээний бvтээлд тавигдах шалгуур vзvvлэлт:

• Бvтээлийн онолын vндэслэл, тvvний тvвшин  /5оноо хvртэл/
• Лаборатори, vйлдвэрийн туршилтын vр дvн
боловсруулсан байдал     /5оноо хvртэл/
• Бvтээлийн практик ач холбогдол, vйлдвэрлэлд
нэвтрэх боломжийн судалгаа     /5оноо  хvртэл/
• Бvтээлийг магистрант, докторант бие
дааж гvйцэтгэсэн байдал                                      /5оноо хvртэл/
• Бvтээлийн шинэлэг тал                /5оноо хvртэл/
• Судалгааны ажлыг профессорын баг, салбар
зөвлөлөөр хэлэлцvvлсэн эсэх,
судалгааны ажлын нотолгоо                                    / 5 оноо хvртэл/
• Судалгааны ажлын сэдвийн дагуу
хэвлvvлсэн бvтээл                                                     / 5 оноо хvртэл  
• Илтгэх ур чадвар     / 5 оноо хvртэл/ 
3. Илгэл шалгаруулах чиглэл
• Техник технологийн чиглэлээр
 
• Бизнес, менежментийн чиглэлээр

• Хvмvvнлэг, хэл шинжлэлийн ухааны чиглэлээр
4. Хурлыг зохион байгуулах хуанли

Салбар хурал                               2008.03.03-наас 20 хооронд
Салбар хуралд шалгарсан бvтээл, илтгэгчийн
талаархи анкетыг хавсралтын дагуу хvлээн авах         2008.03.22-ний дотор
Эрдэм шинжилгээний бага  хурлын хөтөлбөр
боловсруулах, тараах, танилцуулах                               2008.03.25-ны дотор
Эрдэм шинжилгээний бага  хурлыг зохион
байгуулах        2008.03.26-28-ны хооронд

 


 
 
 
 
ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.
“Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцох магистрант, докторант  нь  суралцдаг бvрэлдэхvvн сургууль, төвөөс зохион байгуулсан салбар хуралд оролцож илтгэл шалгарсан байх ёстой. Бvрэлдэхvvн сургууль, төвvvдээс салбар хуралд тэргvvлсэн тэргvvний илтгэгчийн анкет болон илтгэлийн хураангуйг ирvvлнэ. Оролцох анкетыг хавсралт 1-т vзvvлэв.
Материалыг otgonerdene@must.edu.mn, srch_ts@yahoo.com хаягаар болон биеэрээ зохион байгуулах комиссоор дамжуулан хvлээн авна. 
Зохион байгуулах комисс нь хавсралт 1-д заасан эрдэм шинжилгээний чиглэл секцэд тохироогvй, эрдэм шинжилгээний өгүүлэлд тохиолдолд ирvvлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Эрдэм шинжилгээний өгvvлэл (ЭШӨ) нь дараах хэсгvvдтэй байна.
а.   Өгvvллийн нэр
б.   Зохиогчийн овог нэр, хаяг
в.   Өгvvллийн хураангуй
г.   Тvлхvvр vг
д.   Өгvvллийн оршил
е.   Өгvvллийн vндсэн хэсэг
ж.  Дvгнэлт
з.   Ишлэл татсан ном, зохиолын нэрс

2. ЭШӨ нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
3. Өгvvллийг зөвхөн Windows 98/МЕ/2000/ХР–ийн Microsoft Office 97/2000/ХР програм дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгvvллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  талаас 3 см; баруун, зvvн талаас 2.5 см зайг vлдээж бичнэ.
5. Зvйл нь шинэ мөрнөөс буюу мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Өгvvлэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Өгvvллийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
10. Өгvvллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгvvлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
11. Нийтээр хэрэглэж заншаагvй товчилсон vгийг өгvvлэлд хэрэглэхгvй байвал зохино.
12. Өгvvллийн эцэст тухайн өгvvллийг бичсэн хvний товч намтрыг  8 мөр, 80 vгэнд багтааж SUNA Centurion фонд дээр 10pt vсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
13. Зааварт хэрэглэгдсэн зарим Vг, хэллэг,ухагдахууны талаарх тайлбар
өгvvллийн хураангуй
– Энд тухайн өгvvллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 vгэнд багтаан бичнэ.
- өгvvллийн оршил – Өгvvлэлд авч vзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны тvвшин, гол онцлогуудыг бичнэ.
- тvлхvvр vг – тухайн өгvvллийн утга санааг илэрхийлэх боломжтой vг
- зvйл – нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгvvлбэрийн цогц  эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хvртэлх хэсэг (Paragraph)
- зэрэгцvvлэх – баримт бичгийг мөрvvдэд байрлуулах горим
- баруун талд зэрэгцvvлэх (align right)
- зvvн талд зэрэгцvvлэх (align left)
- баруун болон зvvн талд зэрэгцvvлэх (justify)
- мөр голлох – тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
- suna centurion – өгvvллийг бичих vсгийн фондын нэр
- pt – vсгийн өндрийг илэрхийлэх нэгж
- header – дээд хэсгийн мэдээлэл
- fooder -  доод хэсгийн мэдээлэл
- footnote – баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зvvлт, тайлбар
- sp – мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
- dpi – зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Affiliated schools