link
ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт олимпиад нь инженер технологийн мэргэжлийн ангийн оюутнууд болон орчуулгын ангийн оюутнуудын дунд 2008 оны 3 сарын 28-с 4 сарын 12-ны хооронд 4 үе шаттайгаар зохион байгуулагдлаа. 1-р шатны шалгаруулалтыг ШУТИС-ийн салбар 17 сургуулиуд /үүнд Эрдэнэт ТС, Өвөрхангай ТС, Сүхбаатар ТС өөрсдийн сургууль дээр зохион байгуулсан бөгөөд 3 сарын 28-нд 2-р шатны шалгаруулалтанд салбар 17 сургууль тус бүрээс шалгарсан нийт 120 оюутан оролцож, компьютерээр тест хийж гүйцэтгэсэн.
Олимпиадын 3-р шатны шаргаруулалт 4 сарын 1-8 хооронд явагдсан бөгөөд нийт 66 оюутан шалгарч “Election and My life”, “Healthy Food”, “Happy Life” сэдвээр тавигдсан шаардлагын дагуу эссэ бичиж must_olymp@yahoo.com хаягаар олимпиадын комисст ирүүлсэн. Үүнээс инженер технологийн ангийн оюутнуудаас шалгарсан 12, орчуулгын ангиас шалгарсан 9 оюутан тус бүр 4 сарын 12нд 4-р шатны шалгаруулалт болох илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон.
Үүнд:
ШУТИС-ийн Инженер,технологийн мэргэжлийн оюутнуудаас:
1- р байр Ө. Ганзориг /ХМТС/
2- р байр Л. Энэрэл /КТМС/, Б. Батзаяа /ХМТС/
3- р байр З. Одмаа /КТМС/, Л. Мөнхзаяа /БИАС/, Батзориг /БИАС/
Тусгай байр : Санжаасүрэн /КТМС/, Г. Тулгабат /МИС/, Г. Бат-орхон/ УУИС/
ШУТИС-ийн ХБС-ийн орчуулгын ангийн оюутнуудаас:
1- р байр В. Дөлбадрах
2- р байр Д. Алтантуяа
3- р байр Б. Ундрам, Б. Бат-ерөөлт
Тусгай байр: Д. Энхмаа, Н.Хонгорзул, У. Сарангуа нар тус тус байр эзэлсэн.
Мөн англи хэлний олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Boroo Gold”, “Wagner Asia” “MCS Coca Cola” , “Bodi Properties” зэрэг компаниудын төлөөлөгчид төгсөлтийн шатны шалгаруулалтанд оролцож дээрх оюутнуудад өөрсдийн компанийн онцлогыг илтгэсэн сурталчилгааны материалууд, DVD, MP3 бичгийн хэрэгсэл, цүнх зэргээр шагнаж урамшуулснаас гадна ажлын байрыг тэдэнд санал болгов.
Э.Чимэдлхам /Хэлний Боловсролын Сургууль, Англи хэл судлалын тэнхим/