link

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
2008-05-29 16:58 Админ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад магистрантур, докторантурын төвшний сургалтад сурах сонирхолтой хүмүүсийг бүртгэж байна.

Суралцах хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэж ирнэ үү. Үүнд:

1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2. Ажил байдлын тодорхойлолт;

3.Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ);

5.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

6. Шалгалтын хураамж 6000 төгрөг.

Сонирхсон хүмүүс 2008 оны 5-р сарын 29-ны дотор ирж ШУТИС-ийн ОУХАА-ны газар ирж бүртгүүлнэ үү!

ШУТИС-ОУХАА

 

Оруулсан ОУХАА-ны мэргэжилтэн Т. Ууганбаяр

Affiliated schools