link

ЭРХЭМ ХVНДЭТ ОЮУТАН, ЗАЛУУЧУУД ТА БVХНИЙГ ШУТИС-ИЙН 50 ЖИЛ, МОНГОЛД ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖЛИЙН ОЮУТНЫ ДУНД
2008-12-12 20:35 Админ

ШУТИС-ИЙН 50 ЖИЛ,МОНГОЛД ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ  50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 
ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖЛИЙН  ОЮУТНЫ  ДУНД ЗАРЛАСАН   “БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ-МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ
 “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ YII БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

1. Уралдааны зорилго
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшvvлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

2. Эрдэм шинжилгээний бvтээлд тавигдах ерөнхий шаардлага
- Монголын vндэсний vйлдвэрлэл, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд  тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, хvлээгдэж байгаа vр дvнгийн  асуудлыг хөндсөн   байна.
- Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх  ухааны тодорхой онол, арга зvйд vндэслэгдсэн байна.
- Судалгаа, шинжилгээний  тодорхой аргачлалыг  хэрэглэсэн  байна.
- Тооцооллыг орчин vеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна
-  “Төсөл “ хэлбэртэй байж болохгүй, эрдэм шинжилгээний илтгэлийн хэлбэрт оруулсан байна.

3. Эрдэм шинжилгээний бvтээлийг шалгаруулах  журам
- Уралдааныг   2 vе шаттай зохион байгуулна.
- Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд  мэдvvлэгээ 2009 оны 3-р сарын 01-ны дотор доорх хаягаар ирүүлнэ.
- Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар  оролцож болно.
   
4. Шалгаруулах  хугацаа
- Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2008 оны 3-р сарын 13-ний Баасан гаргийг дуустал хугацаанд  хvлээн авна.  Материалаа Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн 411 тоот  өрөөнд биеэр авчирч өгнө.
- Тусгайлан байгуулагдсан Комисс Нэгдvгээр шатны шалгаруулалтыг 2008 оны 3-р сарын 16-ны даваа гаригт хийнэ.
- Хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгаруулах ба ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар эцсийн шалгаруулалт явагдана.
- Эцсийн шалгаруулалт  2008 оны 3-р сарын 21-ны бямба гаригийн 10.00 цагт  Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Хичээлийн байрны  205 тоот өрөөнд эхэлнэ.
 
5. Эрдэм шинжилгээний бvтээлийг дүгнэх журам
- Ерөнхий шүүгчийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно.
- Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид томилно. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрэлдэнэ..
- Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ.  Шүүгчдийн хурал 2008.03.02 –ны өдөр ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн эрдмийн зөвлөлийн  өрөөнд болно.
- Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдолыг хүлээн авах боломжгүй.
-  Эрдэм шинжилгээний бvтээлийн эхний шалгаруулалтанд  шүүгчдийн өгсөн  онооны нийлбэрээр байр эзлүүлэн эхний 10 бүтээлийг шалгаруулна. Эцсийн шалгаруулалтанд  бүтээлийн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтын нийлбэр онооны дүнгээр  байр эзлүүлэн дүгнэнэ.

Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл
- Судалгаа, шинжилгээний арга зvйн ашиглалт, боловсруулалт
- Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
- Ашигласан, судалсан материал
- Гаргасан дvгнэлт  бодитой эсэх
- Бүтээлд тавигдах шаардлагийг хангасан байдал
- Илтгэх ур чадвар

Эрдэм шинжилгэний илтгэл бичихэд  тавигдах шаардлага
- ШУТИС-ийн  Эрдэм шинжилгээний илтгэл  бичих зааварын дагуу  боловсруулсан байна.
- Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
1. Эрдэм шинжилгээний илтгэл  дараах хэсгvvдтэй байна.
         а.   Илтгэлийн  нэр
         б.   Зохиогчийн овог нэр, хаяг
         в.   Илтгэлийн хураангуй
         г.   Тvлхvvр vг
         д.   Илтгэлийн оршил
         е.   Илтгэлийн vндсэн хэсэг
         ж.  Дvгнэлт
         з.   Ишлэл татсан ном, зохиолын нэрс
        
2. Илтгэл нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.
3. Илтгэлийг зөвхөн Windows 98/МЕ/2000/ХР–ийн Microsoft Office 97/2000/ХР программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайг vлдээж бичнэ. Өгvvллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй. Мөн хуудасны дугаарыг тавихгvй.
5. Зvйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Илтгэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
10. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
11. Нийтээр хэрэглэж заншаагvй товчилсон vгийг өгvvлэлд хэрэглэхгvй байвал зохино.
- ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагыг  www.MUST.edu.mn хаягаас авч болно.
6. Шагнал, урамшуулал
Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор байр эзлүүлж шагнаж урамшуулна.
- Тэргvvн байр - 1  Шилжин явах цом, диплом, мөнгөн шагнал
- Дэд байр -        2  Диплом, мөнгөн шагнал
- Гутгаар байр -  2  Диплом, мөнгөн шагнал
- Шагналт байр  -5   Өргөмжлөл, vнэ бvхий зvйл

7. Ивээн тэтгэгчдэд нэрээ дэвшүүлээд байгаа байгууллагууд:
- “Залуу судлаач” сан
- “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК
- “АСА” групп
- “Монгол шуудан банк” ХХК
- “Улаанбаатар барилга” корпораци
- “Улаанбаатар хивс” ХК
- “Танан импекс” ХХК
- ШУТИС-ийн салбар сургуулиуд
8. Уралдааныг зохион байгуулах комисс
          -  ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн  Сургууль,   
              Менежментийн  профессорын баг
          -    Залуу судлаач сан

Холбоо барих хvмvvс, утас:
ШУТИС, Комьютерийн Техник Менежментийн Сургууль,  Менежментийн профессорын баг, 411 тоот өрөө, Багш  Д.Ариунжаргал,   Д.Оюунчимэг
Утас:  976-11-453380
           99880194 /Д.Ариунжаргал/,  99178433/Д.Оюунчимэг/
Факс:  976-11-458151
Е-мейл: ariunjargal@csms.edu.mnoyunchimeg@csms.edu.mn ;
               ariunjargal_dulmaa@yahoo.comoogii666@yahoo.com

     Мэдээллийг  www.MUST.edu.mn/new,   www.csms.edu.mn  хаягаас vзэж болно.

Affiliated schools