link

IAESTE-ийн дадлагад хамрагдацгаая
2009-01-27 22:36 Админ
IAESTE-ийн дадлагад хамрагдацгаая

IAESTE-ийн 62-р нэгдсэн хуралдаан 2009 оны 1-р сарын 16-аас 22-д Польш Улсын нийслэл Варшав хотод боллоо. Тус хуралдаанд нийт 84 орны 250 гаруй төлөөлөгчид оролцсон ба ШУТИС-ээс ОУХАА-ы дарга Ц. Сарантуяа, ЭТС-ийн захирал Ж. Лхагвасүрэн нар оролцож, 50-аад ажлын байрны саналыг 20 гаруй оронтой солилцлоо.  2009 оны дадлагын ажлын байрны саналын жагсаалттай хавсралтын дагуу танилцана уу. Хавсаргасан дадлагын ажлын байрны саналуудын дагуу Казахстан, Герман, Швейцари, Танзани, Солонгос, Тайланд зэрэг 25 оронд 2 сараас 1 жилийн хугацаагаар геологи, цахилгааны инженер, хими, физик, компьютер зэрэг төрөл бүрийн мэргэжлүүдээр мэргэжлийн дадлага хийх сонирхолтой залуу багш, оюутнуудыг   бүртгүүлж,  шалгаруулалтад оролцохыг урьж байна. Дадлагад хамрагдах багш оюутнуудад мэргэжлийн өндөр шаардлага тавигдахаас гадна англи хэлний мэдлэг чухал байх юм.

Энд дарж хавсралт үзнэ үү

ОУХАА Ц. Сарантуяа

Affiliated schools