link

ШУТИС ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “ЗАЛУУ СУДЛААЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2009-03-12 16:11 Админ

ШУТИС ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ "ЗАЛУУ СУДЛААЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ" ДОКТОРАНТ, МАГИСТРАНТЫН  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2009 оны 03 сарын 02-ноос 04 сарын 02-ны хооронд


Улаанбаатар хот.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл

Магистрантур, докторантурын алба

Бүрэлдэхүүн сургууль, төв,

“Залуу судлаач-хөгжлийн гарц” докторант, магистрантын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго
ШУТИС-ийн 50 жилийн ойг угтаж 2009 оны 3 сарын 2-ноос 4 сарын 02-ны хооронд магистрант, докторантын сарын ажлын хvрээнд “Залуу судлаач-хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь  их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг төгөлдөржүүлэх, бvтээлч сэтгэлгээ, шинэ санааг хөгжvvлэх, шинэ бvтээл бичих, зохион бvтээх авъяас чадварыг дэмжих, судалгааны ажлын тvвшинг дээшлvvлэх, олон нийтэд таниулах, судалгааны ажлын vр дvнг хэлэлцvvлэн дvгнэхэд оршино. 


Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах шатлал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний  бага хурлыг ШУТИС-ийн Магистрантур, докторантурын алба, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл, бvрэлдэхvvн сургуулийн ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж ажлын явц, vр дvнд хяналт тавьж ажиллана.
“Залуу судлаач - хөгжлийн гарц” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг дараах 2 шатлалаар зохион байгуулна. 
I-р шатлал – Бvрэлдэхvvн сургууль, хүрээлэн, төв дээр Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал, Докторантын эрдэм шинжилгээний бага хурал гэсэн 2 чиглэлээр; 
II-р шатлал – МДА, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай хамтран Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал,
 МДА, Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл хамтран  Докторантын эрдэм шинжилгээний бага хурал гэсэн 2 чиглэлээр тус тус зохион байгуулна. 
Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвөөс шилдэг илтгэлээрээ шалгарсан тус бүр 2 магистрант, 2 докторантыг эрдэм шинжилгээний хурлын II шатлалд оролцуулна.

ЭШ-ний бага хурал зохион байгуулах хуанли:

- Бvрэлдэхvvн сургууль, хүрээлэн, төвүүд
салбар хурал зохион байгуулах                           2009.03.10 -25-нд

- Салбар хуралд шалгарсан илтгэл, илтгэгчийн
талаархи мэдээ  хvлээн авах                  2009.03.25- 29-нд

- Эрдэм шинжилгээний бага  хурлын
хөтөлбөр тараах, танилцуулах              2009.03.30-31-нд

- Магистрантын эрдэм шинжилгээний бага 
хурлыг зохион байгуулах      2009.04 .01-нд 

- Докторантын эрдэм шинжилгээний бага 
хурлыг зохион байгуулах      2009.04 .02-нд 

Шилдэг илтгэл шалгаруулах болзол

ШУТИС-ийн хэмжээнд салбар сургууль, хүрээлэн, төвөөс шалгарсан илтгэлvvдээр Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал, Докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж шилдэг илтгэлийг дараах vзvvлэлтээр  шалгаруулна. Vvнд:
 Онолын vндэслэл, тvvний тvвшин           /5 оноо хvртэл/

 Лаборатори, vйлдвэрийн туршилтын vр дvн
боловсруулсан байдал     /5 оноо хvртэл/

 Практик ач холбогдол, vйлдвэрлэлд
нэвтрэх боломжийн судалгаа      /5 оноо  хvртэл/

 Магистрант, докторантын бие
дааж гvйцэтгэсэн байдал                                      /5 оноо хvртэл/

 Шинэлэг тал                    /5 оноо хvртэл/

 Илтгэх ур чадвар                                         /5 оноо хvртэл/

Магистрантын шилдэг илтгэл шалгаруулах комисс

Комиссын дарга: ЭШТ-ийн проректор  доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх 
Комиссын нарийн бичиг: Магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сэрчмаа

Гишүүд: МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал
             Бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар

Докторантын шилдэг илтгэл шалгаруулах комисс


Комиссын дарга: ЭШТ-ийн проректор  доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх
Комиссын нарийн бичиг: Докторантурын сургалт хариуцсан ахлах  мэргэжилтэн доктор (Ph.D) Х.Отгон-Эрдэнэ 
Гишүүд: МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал
    Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн гишүүд


Магистрантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит “Залуу судлаач – хөгжлийн гарц” сэдэвт магистрантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан магистрантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”–ийн тухайн оны цуврал бvтээлээс /салбар чиглэлийн дагуу/, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь магистрантын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Vvнд:
1. Техникийн ухааны чиглэлээр: 
1-р байр    –1 хvн    40000 төг
2-р байр   –1 хvн    30000 төг
3-р байр    –1 хvн    20000 төг

2. Менежментийн чиглэлээр:

1-р байр    –1 хvн    40000 төг
2-р байр   –1 хvн    30000 төг
3-р байр    –1 хvн    20000 төг

3. Хvмvvнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр:

1-р байр    –1 хvн    40000 төг
2-р байр   –1 хvн    30000 төг
3-р байр    –1 хvн    20000 төг

Докторантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал

ШУТИС-ийн 50 жилийн ойн нэрэмжит “Залуу судлаач – хөгжлийн гарц” сэдэвт докторантын эрдэм шинжилгээний бага хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан докторантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бvтээлээс /салбар чиглэлийн дагуу/, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь докторантыг илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Vvнд:
1. Техникийн ухааны чиглэлээр: 
1-р байр    –1 хvн    50000 төг
2-р байр   –1 хvн    40000 төг
3-р байр    –1 хvн    25000 төг

2. Менежментийн чиглэлээр:

1-р байр    –1 хvн    50000 төг
2-р байр   –1 хvн    40000 төг
3-р байр    –1 хvн    25000 төг

3. Хvмvvнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр:

1-р байр    –1 хvн    50000 төг
2-р байр   –1 хvн    40000 төг
3-р байр    –1 хvн    25000 төг


Магисрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцvvлэн шалгарсан илтгэлvvдээр ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаар  хэвлvvлэн гаргана.


 
ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ.


“Залуу судлаач-хөгжлийн гарц” магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч нь бvрэлдэхvvн сургууль, төвөөс зохион байгуулсан салбар хуралд оролцож илтгэлээрээ шалгарсан байх ёстой. Бvрэлдэхvvн сургууль, төвvvдээс салбар хуралд тэргvvлсэн тэргvvний илтгэгчийн анкетыг ирvvлнэ. Илтгэлийг оролцогч өөрийн биеэрээ МДА-нд хvлээлгэн өгнө. Зохион байгуулах комисс нь эрдэм шинжилгээний чиглэл секцэд тохироогvй, эрдэм шинжилгээний өгүүлэлд тохиолдолд ирvvлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД
ТАВИГДАХ ШААРДЛАГА


1. Эрдэм шинжилгээний өгvvлэл (ЭШӨ) нь дараах хэсгvvдтэй байна.
а.   Өгvvллийн нэр
б.   Зохиогчийн овог нэр, хаяг
в.   Өгvvллийн хураангуй
г.   Тvлхvvр vг
д.   Өгvvллийн оршил
е.   Өгvvллийн vндсэн хэсэг
ж.  Дvгнэлт
з.   Ишлэл татсан ном, зохиолын нэрс

2. ЭШӨ нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
3. Өгvvллийг зөвхөн Windows 98/МЕ/2000/ХР–ийн Microsoft Office 97/2000/ХР програм дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгvvллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  талаас 3 см; баруун, зvvн талаас 2.5 см зайг vлдээж бичнэ.
5. Зvйл нь шинэ мөрнөөс буюу мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Өгvvлэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Өгvvллийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
10. Өгvvллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгvvлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
11. Нийтээр хэрэглэж заншаагvй товчилсон vгийг өгvvлэлд хэрэглэхгvй байвал зохино.
12. Өгvvллийн эцэст тухайн өгvvллийг бичсэн хvний товч намтрыг  8 мөр, 80 vгэнд багтааж SUNA Centurion фонд дээр 10pt vсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
13. Зааварт хэрэглэгдсэн зарим Vг, хэллэг,ухагдахууны талаарх тайлбар
өгvvллийн хураангуй
– Энд тухайн өгvvллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 vгэнд багтаан бичнэ.
- өгvvллийн оршил – Өгvvлэлд авч vзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны тvвшин, гол онцлогуудыг бичнэ.
- тvлхvvр vг – тухайн өгvvллийн утга санааг илэрхийлэх боломжтой vг
- зvйл – нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгvvлбэрийн цогц  эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хvртэлх хэсэг (Paragraph)
- зэрэгцvvлэх – баримт бичгийг мөрvvдэд байрлуулах горим
- баруун талд зэрэгцvvлэх (align right)
- зvvн талд зэрэгцvvлэх (align left)
- баруун болон зvvн талд зэрэгцvvлэх (justify)
- мөр голлох – тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
- suna centurion – өгvvллийг бичих vсгийн фондын нэр
- pt – vсгийн өндрийг илэрхийлэх нэгж
- header – дээд хэсгийн мэдээлэл
- fooder -  доод хэсгийн мэдээлэл
- footnote – баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зvvлт, тайлбар
- sp – мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
- dpi – зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

Affiliated schools