link

МЗХ "ЭВРИКА-2009" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО
2009-03-25 18:51 Админ

Монголын Залуучуудын Холбооноос их дээд сургуулийн багш, оюутнуудын дунд зохион байгуулдаг "ЭВРИКА" багш оюутны эрдэм шинжилгээний 17 дахь удаагийн бага хурлаа 2009 оны 4-р сарын 07-10-ны хооронд зохион байгуулах тул багш, оюутнууд идэвхтэй оролцоно уу.

  "ЭВРИКА-2009" БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. "Эврика" багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:

Хууль эрх зүй, банк санхүү, эдийн засаг, бизнес, техник технологи, байгаль, түүх, эрүүл мэнд, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шиижилгээ, судалгааны ажилд дзмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад оршино.

Энэхүү   удирдамж   нь   "Эврика"   багш,   оюутны   эрдэм   шинжилгээний   бага   хуралд   оролцогчдод   эрдэм шинжилгээний   бага  хурал  явагдах  журам,  түүнд  тавигдах  шаардлага,  зохион   байгуулалтын   хэлбэрийн  талаарх мэдээллийг хүргэх болно.

Хоёр. Зохион байгуулагдах салбар хуралдаан:

Хууль эрх зүйн шинжлэх ухааны салбар хуралдаан

Банк, санхүү эдийн засгийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Түүхийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Бизнесийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Техник, технологийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Байгалийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Гурав. Илтгэлийг шалгаруулах үндэслэл

Шинжлэх ухааны үндэслэлтэй

Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон

Шинэлэг санааг дэвшүүлсэн

Практик ач холбогдолтой

Санаагаа товч тодорхой зов дэвшуүлсэн

Илтгэлийн удирдагчтай байх

Дөрөв. Ирүүлэх материалд тавих шаардлага:

Багш, оюутны эрдэм  шинжилгээний "Эврика" бага хуралд тухайн  их дээд, сургууль,  коллежийн эрдэм
шинжилгээний   бага   хуралд   шалгарсан   2   оюутан,   1   багш,   эрдэм   шинжилгззиий   ажилтан,   аспирант,магистрантууд оролцоно.

Илтгэл нь 5-аас дээш хуудастай байна.

Илтгэлийн мер хоорондын зай 1.5, Апа1 топ 12-оор бичигдсэн байна.

Илтгэлийн эхийг файлаар хавсаргах ба 2 хувь бөгеөд хавтасласан байна.

Илтгэгч нь хурлын дотоод журам, хуваарийг чанд баримтлана.

Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.

Багш:

Сургуулийн эрдмийн зөвлөлийн тодорхойлолт

Бүтээлийн жагсаалт

Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана.

Оюутан:

Сургуулийн эрдмийн зөвлөлийн тодорхойлолт

Товч анкетыг хавсаргана.

Тав. Цагийн зохион байгуулалт

Илтгэгч: Үндсэн илтгэл                       8 мин

Шүүгчийн асуулт, хариултын цаг     5 мин

Зургаа. Шалгаруулалт:

Шүүгчдийн комисст еренхий шүүгч болон салбар тус бүрийн шүүгчид орно.

Салбар тус бүрээс 1 багш, 1 оюутан шалгаруулна.

Өвөрмөц санаа дэвшүүлсэн багш, оюутан тус бүр 1-ийг шалгаруулан байгууллагын нзрэмжит тусгай шагнал олгоно.

Долоо. Илтгэл хүлээн авах:

"Эврика" багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тавигдах шаардлагыг хангасан илтгэлийг 2009 оны 4-сарын 5-ны өдөр хүртэл Монголын Залуучуудын Холбооны Төв байрны 212 тоотод хүлээк авна.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО Утас: 976-11-321814,   322643,    326336

Affiliated schools