link

ШУТИС-ийн 50 жилийн ойд зориулсан "Шинжлэх ухаан технологи-Монгол улсын хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын "Нанотехнологи" сэдэвт салбар хуралдаан.
2009-09-01 17:22 Админ

Хурал болох газар: ШУТИС-ийн 1-р байр

Хугацаа: 2009 оны 10 дугаар сарын 07

Хурлыг монгол, англи хэл дээр явуулна.

Илтгэлийн үндсэн чиглэлүүд:

-Нанотехнологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын хандлага

-Наноматериал

-Наноэлектроник

-Нанобиотехнологи

-Наношинжлэх ухааны онол, математик загварчлал

-Нанотехнологийн хэрэглээ

-Нанотехнологи ба боловсрол

-Нанобизнес, эдийн засгийн асуудлууд

Оролцогчийн төлбөр:

-Монгол оролцогч 30000 төгрөг

-Гадаадын оролцогч 100$

Салбар хуралдаапы бүтээл хэвлэгдэн гарах бөгөөд илтгэлийг дор дурьдсан зааврын дагуу бичиж 2009 оны 09 дугаар сар 10 дотор бичиж ирүүлэх хэрэгтэй.

1. Илтгэл А4 хэмжээтэй 10 хүртэл хуудас нүүрэнд багтана

2. Дараах форматаар бичнэ. Үсгийн фонд -Times New Roman, хэмжээ-12, мөр хоорондын зай- 1,5

3. Зүүлт, тайлбарыг холбогдох нүүрэнд хийсэн байна

4. Аман илтгэл, ханын илтгэлийн алин болохыгзаана

5. "Нанотехнологи" салбар хуралдаанд гэдгийг заана.

6. Илтгэгч овог нэр, байгууллагын нэр, утас, электрон хаягаа бичсэн байна

7. Илтгэл бичихтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.must.edu.mn сайты 'эрдэм шиижилгээ' хэсэгээс үзэх боломжтой

8. Илтгэлийг хүлээн авах хаяг: schadraa@ yahoo.com, mandakh57@yahoo.com, schadraa@must.edu.mn

Affiliated schools