link

ШУТИС-ИЙН ДОКТОРАНТ, МАГИСРАНТ БАГШ НАРЫН АНХААРАЛД
2009-09-02 00:17 Админ
 

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөс залуу багш, судлаачдыг дэмжих зорилгоор Монголын Улсын Засгийн Газрын 2008 оны 177-р тогтоолын дагуу Сургалтын Төрийн Сангийн хөнгөлөлттэй зээлд  ШУТИС-ийн докторант багш нарыг хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Иймд 2009-2010 оны хичээлийн жилд докторантурын сургалтанд шинээр элсэн суралцаж буй ШУТИС-ийн багш нар Сургалтын Төрийн Сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсвэл 09-р сарын 1-ээс   10-р сарын 03-ны дотор Магистрантур, докторантурын албанд доорх материалыг бүрдүүлж өгнө үү.

Бүрдүүлэх материал

  • 1. Сургалтын Төрийн Сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн өргөдөл
  • 2. Баг, хороо, сум дүүрэг, аймгын засаг даргын тодорхойлолт
  • 3. Хөрөнгийн баталгаа, батламж /заавал үл хөдлөх хөрөнгө байх ба үнийн дүн 3.0 саяас дээш байна/
  • 4. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • 5. Албан байгууллагын тодорхойлолт
  • 6. Магистрантур, докторантурын албаны тодорхойлолт
  • 7. Элсэн орсон сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл
  • 8. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

2009.08.31.

Affiliated schools