link

“Хүрэл тогоот-2009” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
2009-11-19 11:29 Админ


 Техник технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын "Хүрэл тогоот-2009" эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 11-р сарын 24-нд Нүхт цогцолборт амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд нийт 80 гаруй зочид төлөөлөгчид, залуу эрдэмтэн судлаачид оролцсон билээ.

 Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нийт залуу судлаачид, оролцогчдод хандаж үг хэллээ.

 Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном "Хямралын үеийн эдийн засгийн байдал ба боломж" сэдвээр сонирхолтой нээлттэй илтгэл тавьсан.

 Тус хуралд нийт 50 гаруй илтгэл ирсэнээс шалгарсан 18 илтгэлийг 2 салбарт хуваан хэлэлцүүлсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд манай салбарын шилдэг ахмад багш, эрдэмтэн судлаачид орсон.


 "Хүрэл тогоот-2009" хурлаас шалгарсан залуу эрдэмтэн судлаачдыг Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУ-ны Сайдын нэрэмжит тэтгэлэгт  тус тус нэр дэвшүүлж байна.

 Тус хурлаас шалгарсан илтгэлүүд:

 Уул уурхай, эрчим хүч, барилга, хүнс-хөнгөн үйлдвэрлэлийн салбар:

 1-р байр - Б.Чинзориг, ШУТИС, УУИС - Вольфрамитын хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологийн сонголт, эдийн засгийн үр ашиг

2-р байр - Ц.Өнөрмаа, Эрчим хүч дамжуулах үндэсний төв - Эрчим хүчний системийн горим ажиллагааг загварчлах нь

3-р байр - Б.Сэр-Од, ШУТИС, Математикийн сургууль - Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийн үнэлгээ

Тусгай байр - Б.Очирхуяг, МУИС, Химийн факультет - Эрдэс түүхий эдийг баяжуулах шүүх процессийн дэвшилтэт технологийн судалгаа

 Мэдээллийн технологи, математик-механик, инновацийн салбар:

 1-р байр - Д.Ганбат, ШУТИС, МИС - Дизель хөдөлгүүрийн түлш цацах форсункны оношлолын системийг боловсронгуй болгох нь

2-р байр - П.Баасансүрэн, ШУТИС, MС - Аэродинамикийн аргаар хялгас ялгах машины зохион бүтээлтийн асуудал

3-р байр - И.Базаррагчаа, ШУТИС, МИС - High temperature friction of materials for bush bearing

Тусгай байр - А.Алтангэрэл, ШУТИС, МХТС - Монгол хэлний яриа танилтын судалгаа

 

 

 


 

 

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

 

Affiliated schools