link

2009.11.28-нд Япон хэлний уран илтгэлийн наймдугаар уралдаан болно
2009-12-03 08:24 Админ

 Японы элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Япон сан, Монгол-Япон төв, Япон хэлний багш нарын холбоо зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, ХБС-ийн япон судлалын профессорын багаас явуулдаг "Япон хэлний уран илтгэлийн уралдаан" энэ жил найм дахь удаагаа зохиогдож байна.

 Бүртгэлд хамрагдсан 91 оюутанаас 2009.10.31-нд болсон нэгдүгээр шатны шалгаруулалтанд 76 оюутан оролцсон. Энэ шатнаас шалгарсан эхний 10 оюутан "Харилцан туслах сэтгэл" гэсэн сэдвээр 11-р сарын 28-ны өдөр ШУТИС-н төв байрны 3-р давхрын "Урлаг" зааланд уран илтгэл тавина.

 Сүүлийн шатнаас шалгарах дөрвөн оюутан байр эзлэх бөгөөд тэргүүн байр эзлэх оюутан компьютер, дэд тэргүүн байранд дижитал аппарат, С. Дэмбэрэл "Япон-монгол толь бичиг", гуравдугаар байр-MP4, С. Дэмбэрэл "Япон-монгол толь бичиг", тусгай байр- С. Дэмбэрэл "Япон-монгол толь бичиг" зэрэг шагнал гардан авах болно.

Affiliated schools