link

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
2010-01-12 13:06 Админ

СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА.Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа:2010 оны 1-р сарын 31, 18 цаг.

МУИС-ийн дэргэдэх “ARC” Азийн судалгааны төв нь 2010-2011 онд нийгэм, хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр 

  • Хамтарсан эрдэм шинжилгээний төсөл,
  • Залуу судлаачийн докторын дараах судалгааны төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.

 

  1. Хамтарсан төсөл. ARC нь Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажил.
  2. Докторын дараах судалгааны тэтгэлэг. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа, 40 хүртэлх насны залуу эрдэмтний бие даасан судалгаа, боловсруулалтын ажил.   

Нийт санхүүжилтыг хамтарсан болон залуу судлаачдын төслүүдэд ойролцоо харьцаагаар хуваарилна.

Хамтарсан болон залуу судлаачийн төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна /2010-04-01-ээс 2011-03-31/. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 1-р сарын 31, 18 цаг. ЭШХ, МУИС-ийн 1-р байр, №210.

 

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний  (гүнзгийрүүлсэн)  судалгаа, боловсруулалт байх,
  • Төслийн үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх (Англи хэлээр) боломжтой байх,
  • Төслийн үр дүнд шинэ патент гарах боломжтой байх
  • Хамтарсан төсөлд магистрант, докторантыг оролцуулах,
  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан /(KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэл, дүрэм, журамд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухаан, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
  • Төслийн удирдагч нь эрдмийн зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
  • Төслийн төсөв, төслийн ажлаас хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацаа бодитой байх, 
  • Төслийн үр дүнгийн боловсруулалт, нэвтрэлтийн бодитой байдал.  

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

Төслийн мэдүүлэг

 

Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:                   

  • Төслийн хамаарах чиглэл 
  • Төслийн нэр
  • Хугацаа
  • Төслийн үндсэн хэсэг
    • Төслийн  үндэслэл
    • Төслийн зорилго, зорилт
    • Судлагдсан байдал
    • Судалгааны арга зүй
    • Хүлээсэн үр дүн, (шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний загвар, патент, оновчтой санал, стандарт, ургамал, амьтны шинэ сорт гэх мэт), үр дүнг хаана шилжүүлэх, нэвтрүүлэх,
    • Үр дүнгийн баталгаа (эрдэм шинжилгээний өгүүлэл, патент),
    • Хүний нөөц
    • Календарчилсан төлөвлөгөө
    • Төсөв
    • Төслийн удирдагч, гүйцэтгэгчдийн CV, электрон хаяг, регистрын дугаар

Төслийн төсөв

Төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно:

  • Багаж төхөөрөмж (хэмжих багаж, түүнийг иж бүрэн болгох тодорхой хэсэг) 
  • Мэргэжлийн ном, сэтгүүл, программ,
  • Дээж материал,  урвалж,
  • Лабораторийн шинжилгээ хийлгэх, 
  • Дотоодын томилолт,
  • Төслийн үр дүн түгээх, хэвлэн нийтлэх ажил
  • Тэтгэлэг, урамшуулал (магистр, докторантын сургалтын төлбөр)

 

Утас: 324385

Affiliated schools