link

Менежментийн шилдэгүүдийг шалгаруулна
2010-01-09 13:58 Админ
            Менежментийн авъяас билгээ нээн харуулж, шинжлэх ухааны ололтыг  үйлдлэгт хэрэглэх, мэдлэгийг чадвар болгон хувиргах замаар  хариуцсан нэгж, байгууллага, салбарынхаа үйл ажиллагааг тогтвортой  үр дүнд хүргэсэн удирдах ажилтан, хамт олныг шалгаруулах  МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД ӨРГӨМЖЛӨЛ  гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2010 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр болно.

Шалгаруулалт:

  • Шилдэг TOP менежер
  • Шилдэг залуу менежер
  • Шилдэг менежменттэй байгууллага
  • Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгж  гэсэн  4 төрлөөр явагдана.

Оролцох байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс холбогдох материалуудыг  2010 оны нэгдүгээр сарын 25-ны дотор манай холбоонд:  Хан-уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Удирдлагын Академийн Б байрны 101 тоот хаягаар ирүүлэхийг хүсье!  Харилцах утас: 341570, 88932021, 88723270.  Дэлгэрэнгүй мэдээллийг www.mamo.mn  цахим хуудаснаас авна уу!

Жич: Гишүүд, дэмжигч, өргөн олон уншигч, хэрэглэгчдийн менежментийн мэдлэг боловсрол, өдөр тутмын ажил, амьдралд зориулан гаргадаг МЕНЕЖЕР  сэтгүүлийн шинэчлэгдсэн хэвлэлийн эхний дугаар та бүхний гар дээр очиж байна. Уг сэтгүүлээс зарласан шилдэг өгүүлэл, нийтлэлийн уралдаан болон  холбооны үйл ажиллагааны тухай бүхий л мэдээллийг та www.mamo.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Өнөөдрөөс эхлэн  менежерийн зарыг ЗӨВХӨН www.manager.mamo.mn-ээс, менежментийн мэдлэг шилдэг туршлагыг МЕНЕЖЕР сэтгүүлээс...

Монголын Менежментийн Холбоо

Affiliated schools