link

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН “СУРГАЛТ - ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ - ҮЙЛДВЭРЛЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
2010-03-12 07:23 Админ

Зорилго:

Магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох,  залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 3 сарын 2-ноос  4 сарын 1-ний хооронд зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах:

ШУТИС-ийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний  хурлыг Магистрантур, докторантурын алба, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл, бүрэлдэхүүн сургуулийн ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллана.

“Сургалт – Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэл” сэдэвт магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг дараах 2 шатлалаар зохион байгуулна. 

I-р шатлал   -      Бүрэлдэхүүн сургууль, төв дээр Магистрантын эрдэм шинжилгээний хурал, Докторантын эрдэм шинжилгээний хурал гэсэн 2 чиглэлээр; 

II-р шатлал  -       Магистрантын эрдэм шинжилгээний хурлыг МДАлба, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай хамтран;

Докторантын эрдэм шинжилгээний хурлыг МДАлба, Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөл хамтран 2 чиглэлээр тус тус зохион байгуулна.  

Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвөөс шилдэг илтгэлээрээ шалгарсан тус бүрээр 2 магистрант, 2 докторантыг эрдэм шинжилгээний хурлын II шатлалд оролцуулна.

ЭШ-ний хурал зохион байгуулах хугацаа:

Бүрэлдэхүүн сургууль, төвүүд

салбар хурал зохион байгуулах                                                                    2010.03.02-19-нд

Салбар хуралд шалгарсан илтгэл, илтгэгчийн

талаархи мэдээ  хүлээн авах                                                             2010.03.22-24-нд

Эрдэм шинжилгээний хурлын

хөтөлбөр тараах, танилцуулах                                                         2010.03.25-29-нд

Магистрантын эрдэм шинжилгээний  

хурлыг зохион байгуулах                                                                             2010.03.30-нд  

Докторантын эрдэм шинжилгээний  

хурлыг зохион байгуулах                                                                             2010.03.31-нд  

Шилдэг илтгэл шалгаруулах болзол:

ШУТИС-ийн хэмжээнд салбар сургууль, төвөөс шалгарсан илтгэлүүдээр Магистрантын эрдэм шинжилгээний хурал, Докторантын эрдэм шинжилгээний  хурлыг тус тус зохион байгуулж шилдэг илтгэлийг дараах үзүүлэлтээр  шалгаруулна. Үүнд:

-        Онолын үндэслэл, түүний түвшин                                              /5 оноо хүртэл/

-        Лаборатори, үйлдвэрийн туршилтын үр дүн

боловсруулсан байдал                                                                              /5 оноо хүртэл/

-        Практик ач холбогдол, үйлдвэрлэлд

нэвтрэх боломжийн судалгаа                                                                  /5 оноо  хүртэл/

-        Магистрант, докторантын бие

дааж гүйцэтгэсэн байдал                                                                         /5 оноо хүртэл/

-        Шинэлэг тал                                                                                              /5 оноо хүртэл/

-        Илтгэх ур чадвар                                                                                      /5 оноо хүртэл/


Магистрантын шилдэг илтгэл шалгаруулах комисс:

 

      Комиссын дарга:              МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал

Комиссын нарийн          Магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сэрчмаа

бичиг:

Гишүүд:                            Бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар


Докторантын шилдэг илтгэл шалгаруулах комисс:


Комиссын дарга:                  ЭШТ-ийн проректор доктор (Ph.D), профессор Х.Буяннэмэх

Комиссын нарийн               Докторантурын сургалт хариуцсан ахлах  мэргэжилтэн

бичиг:                                   доктор (Ph.D) Х.Отгон-Эрдэнэ 

Гишүүд:                               МДА-ны дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Энхцацрал

                                              Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн гишүүд

 

Магистрантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал:

ШУТИС-ийн магистрант, докторантын “Сургалт – Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэл” сэдэвт магистрантын эрдэм шинжилгээний хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан магистрантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бүтээлээс (салбар чиглэлийн дагуу), мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь магистрантын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Үүнд:

1. Техникийн ухааны чиглэлээр: 

1-р байр                       1 хүн    40000 төг

2-р байр                      1 хүн    30000 төг

3-р байр                       1 хүн    20000 төг

2. Менежментийн чиглэлээр:

1-р байр                      1 хүн    40000 төг

2-р байр                      1 хүн    30000 төг

3-р байр                      1 хүн    20000 төг


3. Хүмүүнлэг, хэлшинжлэл, байгалийн ухааны чиглэлээр:

1-р байр                       1 хүн    40000 төг

2-р байр                      1 хүн    30000 төг

3-р байр                       1 хүн    20000 төг


Докторантын шилдэг илтгэлийн шагнал урамшуулал:


ШУТИС-ийн магистрант, докторантын “Сургалт – Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэл” сэдэвт докторантын эрдэм шинжилгээний хуралд шилдэг илтгэлээрээ шалгарсан докторантыг ШУТИС-ийн Ректорын батламж, ШУТИС-ийн “Манай эрдэмтэд”-ийн тухайн оны цуврал бүтээлээс (салбар чиглэлийн дагуу), мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Шилдэг илтгэл шалгаруулах комисс нь докторантын илтгэлийг дараах чиглэлээр шалгаруулна. Үүнд:

1. Техникийн ухааны чиглэлээр: 

1-р байр                       1 хүн    50000 төг

2-р байр                      1 хүн    40000 төг

3-р байр                       1 хүн    30000 төг


2. Менежментийн чиглэлээр:

Уүыэүш

1-р байр                       1 хүн    50000 төг

2-р байр                      1 хүн    40000 төг

3-р байр                       1 хүн    30000 төг


3. Хүмүүнлэг, хэлшинжлэл, байгалийн ухааны чиглэлээр:


1-р байр                       1 хүн    50000 төг

2-р байр                      1 хүн    40000 төг

3-р байр                       1 хүн    30000 төг


Магисрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл:

Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэн шалгарсан илтгэлүүдээр ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаар  хэвлүүлэн гаргана.


МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА



Affiliated schools