link

БНСУ-ын Ёонсэй их сургуульд 3 доктор оюутан суралцуулна
2010-03-20 07:45 Админ

Ёонсэй их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуульд 3 доктор оюутан элсүүлэх бөгөөд БНСУ-ын Боловсрл, Шинжлэх Ухаан, Технологийн яамны GKS (Global Korea Scholarship) хөтөлбөрөөс тэтгэлэг олгож суралцуулна. Уг тэтгэлэг нь нийт суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг болох сард 900.000 вон (750 ам.доллар/сард) 4 жилийн хугацаанд олгоно. Үүнд: Солонгос хэлний 1 жилийн бэлтгэл, докторын сургалт, судалгаа 3 жил болно.

Дээрх 3 хувиар нь математик, физик, хими, геологи, одон орон, агаар мандалын шинжлэх ухаан зэрэг мэргэжлүүдээр сургана. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб холбоосоор орж авна уу: http://cmsdv.yonsei.ac.kr/science_en 

Өргөдөл гаргагчид бүрдүүлсэн материалаа дараах и-мэйл хаягаар 2010 оны 3 сарын 27-ны дотор илгэнэ үү:  Ms. J.S. Lee - Team leader of administration, leejsuk@yonsei.ac.kr

 

Бүрдүүлэх материал:

1. Бүтээлийн жагсаалт, судалгааны талбар

    /Англи хэл дээр, .doc форматтай файл байх/

2. Судалгааны чиглэл, суралцах төлөвлөгөө

    /Англи хэл дээр, .doc форматтай файл байх/

3. Диплом, дүнгийн хуулбар /Бакалавр, магистр/

    /Англи хэлээр орчуулсан байх, .jpg эсвэл .bmp өргөтгөлтэй файл байх/

4. Англи хэлний чадварыг гэрчлэх сертификат, албан ёсны тестийн оноо

    /Англи хэлээр орчуулсан байх, .jpg эсвэл .bmp өргөтгөлтэй файл байх/

5. 2 батламж захиа /recommendation letter/

    /Англи хэлээр орчуулсан байх, .jpg эсвэл .bmp өргөтгөлтэй файл байх/

Уг хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдээс англи хэлний өндөр мэдлэг шаардана. Шаардлага хангасан хүмүүсийг 4 сарын 3-ны дотор зарлана. Эхний шатанд тэнцсэн хүмүүсээс видео ярилцлага авах буюу шаардлага гарвал Ёонсэй их сургуулиас албаны хүн ШУТИС дээр ирж ярилцлага авна.

 

 

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

 

 

Affiliated schools