link

J.TEST Япон хэлний бодит мэдлэгийн 90 дахь удаагийн шалгалтын бүртгэл явагдаж байна
2010-04-02 12:47 Админ

Азийн орнуудад нэгэн зэрэг явагддаг, Япон улсын цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөгдсөн япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох J.TEST–ийн Монгол дахь албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох ШУТИС-ийн харъяа J.TEST–ийн төвд ээлжит 90 дахь удаагийн J.TEST–ийн шалгалтын бүртгэл явагдаж байна.

Бүртгүүлэхэд шаардагдах зүйлс:

  1. 3 хувь цээж зураг /3см х 4см, ижил байх, сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх/
  2. Биеийн байцаалт

♦ 18-аас дээш насны хүмүүс: иргэний үнэмлэхний эх хувь болон иргэний үнэмлэхний зөвхөн зурагтай талыг хоёр хувилаад авч ирэх

♦ 17-оос доош насны хүүхдүүд: төрсний гэрчилгээ эсвэл сурагчийн үнэмлэх төрсний  гэрчилгээгээ хоёр хувь хувилаад, эх хувьтай нь авч ирэх

  1. Шалгалт өгөгч өөрийн биеэр ирж бүргүүлэх бөгөөд бичиг баримттайгаа ирнэ. /Тухайн хүн мөн эсэхийг нягтална/
  2. Шалгалтын төлбөр: 13500 төгрөгийг ШУТИС ХБС-ийн 1102928210 дансанд /Голомт банк/ тушааж, баримтаа авч ирэх  /Жич: анкетны үнэ орсон/

 

Бүртгэл явагдах хугацаа: 2010 оны 03-р сарын 29-нөөс 4-р сарын 16-ны өдөр хүртэл

Бүртгэх цаг: Ажлын өдрүүдэд 09:30- 18:00 /Бямба, нямд амарна/

Бүртгэл явагдах газар: ШУТИС, Япон судлалын профессорын баг /1-324/

Хаяг: УБ хот, СБД  Бага тойруу 8-р хороо

                         Утас: 976-11-324590-2112, 325582

Affiliated schools