link

Доктор, проф. Ц.Адьяасүрэнгийн нэрэмжит
2010-04-03 05:34 Админ


"ЭКО-АЗИ" Байгаль орчин менежментийн дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан доктор, проф. Ц.Адьяасүрэнгийн нэрэмжит "ЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлж өргөжиж байгаа бөгөөд "ЭКО-АЗИ" Байгаль орчин, менежментийн дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны салбарт мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон төрийн бус их дээд сургуулиудын оюутан, залуусын дунд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Нэг. Зорилго

Байгаль орчны чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй болон суралцаж байгаа оюутан залуусыг эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг нь олны хүртээл болгох, харилцан туршлага хуваалцах, экологи, байгаль хамгаалал, байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, ололт, амжилт, тогтвортой хөгжлийн бодлогын талаар санаа бодлоо солилцоход энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.

Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа

-     Эрдэм шинжилгээний бага хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Нэгдүгээр үе
шатанд ирүүлсэн нийт илтгэлүүдийг хэлэлцүүлж шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.
Эхний шатны шалгаруулалтыг дүгнэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг оролцож буй их, дээд
сургуулийн багш нараас бүрдүүлнэ /5 хүн/. Тус хэлэлцүүлгийг "Эко-Ази" Байгаль орчин,
менежментийн дээд сургуулийн лекцийн танхимд зохион байгуулна.

-     Эцсийн  шалгаруулалтыг эхний  шалгаруулалт явуулсаны дараа  зарлах бөгөөд /1-2 өдрийн дараа/ уг шалгаруулалтын комиссыг "Эко-Ази"   Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Д.Түвдэндорж тэргүүтэй тухайн салбарын нэр хүнд бүхий эрдэмтэдээр бүрдүүлнэ. Эхний шатнаас шалгарсан 10 шилдэг илтгэлийг хэлэлцэж 1. 2, 3 байр тус бүр нэгийг шалгаруулна.

Гурав. Хамрах хүрээ

Байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон төрийн бус их дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцоно.

Дөрөв. Шагнал урамшуулал

  • Тэргүүн байр -                     1          Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал/100 000/,

дурсгалын зүйл

  • Хоёрдугаар байр -         1              Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал /60 000/,

дурсгалын зүйл

  • Гуравдугаар байр -        1             Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал /40 000/,

дурсгалын зүйл

  • Уран илтгэгч -                     1          Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Шилдэг бүтээл-                   1          Өргөмжлөл, дурсгалын зүйл

Тав. Арга хэмжээнд оролцох эрхийн хураамж

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэл тус бүрт 4000 төгрөгний хураамж төлнө.

Зургаа. Зар сурталчилгаа

-    Шалгарсан илтгэлүүдээр эмхэтгэл болгон цувралаар хэвлэнэ.

    -    Уг хурлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Долоо. Хугацаа

Хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2010 оны 04 сарын 05-аас 04 сарын 10 хүртэл хүлээн авна. Оролцохыг хүсэгчид илтгэлээ 3 хувь хэвлэж word, Power point (presentation)  байдлаар файлаар авчирч өгнө. Мөн нэг хувь цээж зураг.

Эхний шалгаруулалт 2010 оны 04 сарын 11-15 өдөр.

Хоёр дахь шатны шалгаруулалтын товыг тухайн үед нь зарлана.

Найм. Сэдвийн чиглэл.

  • Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт
  • Хүчиллэг тунадас, агаарын бохирдлыг бууруулах
  • Биологийн төрөл зүйлийн олон янз байдлыг хамгаалах
  • Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн менежмент
  • Хотын экологи, орчин, зохицуулалтын асуудал
  • Аялал жуулчлалын менежмент
  • Газар, газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, үнэлгээ
  • Байгаль орчны хууль эрх зүйн асуудал
  • Байгаль орчны хяналт, үнэлгээ
  • Байгаль хамгаалал
  • Байгаль орчны төсөл, төсөлжүүлэлт
  • Газар зүйн мэдээллийн систем, тандан судалгаа
  • Экологи, хүрээлэх орчны тулгамдсан асуудлууд
  • Байгаль орчны бусад асуудал

Ес. Илтгэлд тавих шаардлага

Уг эрдэм шинжилгээний бага хурлаар зөвхөн байгаль орчны салбарын асуудлыг хэлэлцэнэ. Иймээс судалгааны ажлын сэдэв хурлын сэдвийн чиглэлтэй тохирсон байх ёстой.

>     Нэг сургуулиас хэдэн ч судалгааны ажил оролцож болно.

>     Судалгааны ажил нь хураангуй, оршил, материал, судалгааны арга зүй, үр дүн,
хэлэлцүүлзг,   дүгнэлт,   санал,   зөвлөмж,   ашигласан   материал   гэсэн   ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулна.

>     Судалгааны ажил нь Arial фондоор 12 үсгийн хэмжээгээр үе хоорондын зай 1.5
байхаар тооцож бэлдэнэ.

>     Судалгааны материалыг 3 хувь хэвлэж бүртгүүлэх үедээ авчирна. Хуудасны тоо 15
хуудаснаас илүүгүй байна.

>     Илтгэгч судалгааны ажлаа Word болон Power point программаар бэлтгэж файлаар
өгнө.

>     Заасан хугацаанаас хожимдсон илтгэлийг хэлэлцэхгүй.

>     Илтгэл тус бүрийг 8 минут хэлэлцэнэ. Асуулт хариулт 5 минут. /Илтгэгч цагаа
баримтална./

>     Илтгэгч бүр өөрсдийн судалгааны ажлын хүрээнд бүтээлийн үзэсгэлэн гаргана.

Арав. Хурлын зохион байгуулагч

Хурлын ерөнхий зохион байгуулалтын ажлыг "ЭКО-АЗИ" БОМДС-ын захиргаа, мөн "ЭКО - АЗИ" БОМДС-ын дэргэдэх "ЗАЛУУ СУДЛААЧ" эрдэм шинжилгээ, судалгааны клуб, Экологи-байгаль хамгааллын "ЭКО СТУДЕНТ" клубын гишүүд дэмжигчид хариуцна.  

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас лавлана уу
Харилцах утас:
                       99122667

99256436

11322393 mandakh57@yahoo.com

 

 

Affiliated schools