link
ШУТИС-ийн ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛ-иас зохион байгуулж N.K.INTERNATIONAL компани ивээн тэтгэсэн Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес төслийн тэмцээнийг өнгөрсөн 2 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж өнгөрсөн бямба гаригт дvнгийг нь гаргалаа. Уг тэмцээний зорилго нь оюутан залуусын нийгэмд хувь нэмэр оруулж чадахуйц бизнесийн санал санаачлагыг дэмжих, чадварлаг боловсон хүчин, иргэд болж төлөвшихөд нь дэмжлэгэ vзvvлэх явдал байсан юм.
Уг төслийн уралдаанд нийт 4 сургуулийн нийт 15 баг баг төслөө ирvvлснээс 8 багийн төслийг шалгаруулан хэлэлцэж дараах байрыг эзлvvлж урамшуулал олголоо. Шагналын сан өндөр байсан ч ивээн тэтгэгч байгууллагын хvссэн, стандартад нийцсэн бизнес төсөл ховор байсан ч бизнес төслийн санааны шинэлэг байдал, төслийн бичиг баримтын боловсруулалт, түүний иж бүрдэл, монгол улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг харгалзан Бизнесийн 3 төслийн багтай уулзаж хамтран ажил хэрэг болгохоор ярилцаж байна. N.K.INTERNATIONAL компани нь vйлдвэрлэл, техник технологид тулгуурлан сургалт, эрдэм шинжилгээний vйл ажиллагаа явуулдаг ШУТИС дээр 2 дахь шатны бизнес төлөвлөгөөний уралдаан зарлахаар бэлтгэж байгаа учраас багш, оюутнуудыг тус уралдаанд идэвхитэй оролцохыг санал болгож байна. Уралдааны зар, удирдамжийг ирэх оны 1-р улиралд багтаан www.hss.edu.mn/history/ сайтанд тавих болно.
Шалгаруулалтыг байр эзлүүлж дараах шагналыг олгохоор зохион байгуулах комисс шийдвэр гаргасан болно. Үүнд:
Байр | Төслийн сэдэв | Төслийн багийн ахлагч, гишүүд | Шагнал |
1-р байр | Хуванцар үйлдвэрийн бизнес төсөл | Э.Энхзаяа | Диплом, |
2-р байр | Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл | Н.Энхмонгол | Диплом |
Тусгай байр | Интернет кафены бизнес төсөл | Х.Лхагвадорж | 50,000 ¥ |
Тусгай байр | Хөөсөн бетон үйлдвэрлэлийн бизнес төсөл | Б.Баттулга ахлагчтай баг | 50,000 ¥ |
Шагналт байр | Ариун цэврийн цаасны үйлдвэр | Г.Дэлгэрмөрөн |
30000 ¥ |
Шагналт байр | Гоймонгийн үйлдвэр | С.Баярмаа | 30000 ¥ |
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)