link

БНСУ-д оюутан, магистрант суралцуулна.
2010-05-12 11:19 Админ

Монгол Улс, Бүгд Найрамдах Найрамдах Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын “Ilwoo сан” нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-тай хамтран өөрийн тэтгэлгээр суралцах 8 хүнийг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна. Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг уг сонгон шалгаруулалтанд оруулахгүй. 

 

2010/2011 оны хичээлийн жилд “Ilwoo сан” нь Барилгын инженер/архитектур, Байгаль орчны инженер, Мэдээллийн технологи, Бизнесийн удирдлага/эдийн засаг гэсэн 4 мэргэжлээр тус бүр 1 бакалаврын оюутан, 1 магистрантыг дараахь болзлоор сонгон шалгаруулна.

    Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл: 

Сонгон шалгаруулалтанд орох хүмүүс нь англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байх бөгөөд бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид амжилттай сурч байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш), 22-оос доош насны /2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар/, гэрлээгүй байх, магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2010 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 25-аас доош насны /2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар/, гэрлээгүй Монгол улсын иргэд байна. 

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь сургуульдаа бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хүн бүрийн шалгалтын хураамж, бүрдүүлсэн материалын хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 5 дугаар сарын 15-ны дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2010 оны           5 дугаар сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ. 

Бүртгүүлэхдээ авчрах бичиг баримт:

Оюутан:    

1.    Application form (Анкет-ыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу) 
2.    Self introduction essay /Товч танилцуулга-ыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу /
3.    Pledge (Тангарагийн бичиг-ийг БСШУЯ-ны вэб-ээс авна уу)
4.    Checklist (Бүрдүүлэх материалын шалгах хуудсыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу) 
5.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
6.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын албан ёсны орчуулга /орчуулгын товчооны тамга даруулсан байна/.
7.    Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолт /эх хувь/;
8.    Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын албан ёсны орчуулга /орчуулгын товчооны тамга даруулсан байна/;
9.    Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
10.   Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2010 оны 5 дугаар сарын 17 хүртэлх 2 жилийн хугацаанд хүчинтэй байх/. 
11.    4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг /сүүлийн нэг жилийн дотор авхуулсан зураг байх/;
12.    Хураамж 5000 төгрөг.

Магистрант:    

1.    Application form (Анкет-ыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу) 
2.    Self introduction essay /Товч танилцуулга-ыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу /
3.    Pledge (Тангарагийн бичиг-ийг БСШУЯ-ны вэб-ээс авна уу)
4.    Checklist (Бүрдүүлэх материалын шалгах хуудсыг БСШУЯ-ны вэб-ээс авна уу) 
5.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын албан ёсны орчуулга /англи хэл дээр хийлгэж, орчуулгын товчооны тамга даруулсан байна/.
6.    Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт /эх хувь/;
7.    Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежийн суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын албан ёсны орчуулга /орчуулгын товчооны тамга даруулсан байна/;
8.    Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
9.    Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын албан ёсны орчуулга /орчуулгын товчооны тамга даруулсан байна/;
10.    Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
13.    Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2010 оны 5 дугаар сарын 17 хүртэлх 2 жилийн хугацаанд хүчинтэй байх/. 
14.    4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг /сүүлийн нэг жилийн дотор авхуулсан зураг байх/; 
15.    Хураамж 10000 төгрөг.

Бүх бичиг баримтыг англи хэл дээр бүрдүүлэх бөгөөд бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна. Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон хүнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Дээрх 2 шалгалтыг 2010 оны 5 дугаар сарын  21-ний өдрийн 14.00 цагаас тестийн хэлбэрээр авч, шалгалтын дүнг 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлахаас гадна уг шалгалтанд тэнцсэн хүмүүсээс ярилцлагад орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг мөн мэдээлнэ. Шалгалтуудыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтуудын босго 60 оноо болно. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Ярилцлагын цаг, ярилцлага авах байр болон ярилцлагын дүн гарах хугацааг жич зарлана. 
Хэлний бэлтгэл сургалт: 

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл БНСУ-ын их, дээд сургуулийн солонгос хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Бэлтгэл сургалтад хамрагдсан хүмүүсээс 2011 оны 2 сард солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилт үзүүлсэн хүмүүсийг БНСУ-д үргэлжлүүүлэн суралцуулна. 

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа: 

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг (500 ам.доллар) олгоно. Бакалаврын түвшинд суралцагчдад   4 жилийн, магистрын түвшинд суралцагчдад 2 жилийн тэтгэлэг олгоно.

Суралцагчдын үүрэг: 

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, “XXI зуун Солонгос судлалын сан” болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг ёсчлон биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-ны вэб сайт “http://www.mecs.gov.mn”-ын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан буланд тавигдсан зарын дороос авна уу.


  Анкет татах

Жич: Бүртгэлийг 2010 оны 5 сарын 19-ний 12 цаг хүртэл ГХХАГ-ын 218 тоот өрөөнд явуулна.


                  БНСУ-ын “Ilwoo” сан”             Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

Affiliated schools