link

“ШУТТөв номын сангийн үйлчилгээний нээлттэй хаалга” арга хэмжээ зохион явагдана.
2010-05-25 13:00 Админ

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан нь хичээлийн жилийн эхэнд ба хичээлийн жилийн төгсгөлд нээлттэй өдрийг зохион явуулдаг уламжлалтай. Энэ хичээлийн жилийн төгсгөлд 2010 оны 05 сарын 24-28-ны өдрүүдэд “ШУТТөв номын сангийн үйлчилгээний нээлттэй хаалга”-ны өдрүүдийг явуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд:
o    Номын сангийн үйлчилгээний мэдээлэл
o    Танхимын үйлчилгээ
o    Гэрээр ном олгох
o    Ном солилцоо
o    Номын техник ажиллагаа
o    Электрон каталогийн хайлт
o    е-Сэтгүүл унших зөвлөмж
o    Гадаад номын захиалга
o    Лавлагаа номзүй
o    Хуучин номын худалдаа, үзэсгэлэн
o    Ном сэлбэн засах
o    Шинэ ном, сэтгүүлийн үзэсгэлэн
o    Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан тоног төхөөрөмжийн танилцуулга зэрэг үйлчилгээний мэдээллийг авах боломжтой.
Арга хэмжээ төв номын сан I давхарт явагдана.

 


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан

 


Affiliated schools