link

Политехник коллеж, МСҮТ-ийн захирлын албан тушаалд тус тус сонгон шалгаруулж ажиллуулна
2010-11-05 05:08 Админ

ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллежийн болон Хэнтий аймгийн Бор-Єндєр дахь мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд тус тус сонгон шалгаруулж ажиллуулна.
Политехник коллежийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:
•    Их, дээд сургууль, коллежид 5-аас доошгvй жил багшилсан, сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
•    Захиргааны болон боловсролын удирдлагаар мэргэшлийн бэлтгэлтэй, дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих мэдлэгтэй;
•    доктор(Ph.D) доошгvй зэрэгтэй;
•    мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй,
•    Багаар ажиллах чадвартай, хамт олныг удирдан зохион байгуулах арга барилтай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.
Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:
•    Боловсролын байгууллага болоод үйлдвэрлэлд 5-аас доошгvй жил ажилласан туршлагатай;
•    Захиргааны болон боловсролын удирдлагаар мэргэшлийн бэлтгэлтэй, дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих мэдлэгтэй;
•    магистраас доошгvй зэрэгтэй;
•    Багаар ажиллах чадвартай, хамт олныг удирдан зохион байгуулах арга барилтай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.
Нэр дэвшигч дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газарт 2010 оны 11 дүгээр сарын 22-25-ны єдрvvдэд ирvvлнэ. Vvнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
2. боловсролын дипломууд;
3. бvтээлийн жагсаалт;
4. нэгж, хамт олноос нэр дэвшvvлсэн бол хурлын протокол;
5. мєрийн хєтєлбєр.
Нэр дэвшигч нь 2010 оны 11 дүгээр сарын 22-ны дотор холбогдох хамт олонд єєрийн мєрийн хєтєлбєрєє танилцуулсан байх бөгөөд 11 дүгээр сарын 29-ний 10 цагаас 1-203 тоот өрөөнд комиссын ярилцлагад орно.

       www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас:  329411, 324600

Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газар

Affiliated schools