link

Монголын Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Дүрслэх геометрийн “Онлайн АХА” зохиогдож байна.
2010-11-17 19:20 Админ

Дүрслэх геометрийн Онлайн АХА- нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах шинэ эх материалтай болох, сургалтын агуулга, аргазүй, технологийг боловсронгуй болгох, сургалтанд цахим сургалтыг нэвтрүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулах зорилготой юм.

“Дүрслэх геометр” хичээлийг одоо судалж буй оюутнуудыг Онлайн АХА-д оролцуулж шалгаруулна. Онлайн АХА-г eSurgalt.mn веб сайт, Сургалтын Технологи Шинэчлэл Сан, Цахим Сургалтын Үндэсний Төв, ШУТИС-ийн ИЗБ, Монголын Зурагзүйн Боловсролын Нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Онлайн АХА-г хоёр үе шаттай явуулах бөгөөд I үе шатанд Дүрслэх геометр хичээлийг судлаж байгаа аль ч их, дээд сургуулийн оюутан сурагч оролцож болно.

Эхний үе шат www.esurgalt.mn веб сайтаар явагдана. Эхний үе шат 2010 оны 11-р сарын 25-наас мөн оны 12-р сарын 10- ны өдөр хүртэл хугацаанд онлайнаар нээлттэй явагдана. Эхний үе шатаас 50 оюутан шалгаруулах бөгөөд шалгаруулалтын дүнг 12-р сарын 11-ний өдөр www.esurgalt.mn Веб сайтын “АХА мэдээлэл” хуудсаар гаргана.

Онлайн АХА-гын хоёрдугаар үе шатыг  offline  хэлбэрээр танхимын дотоод сүлжээ ашиглаж зохион байгуулна. Зохион байгуулах хугацаа болон оролцох оюутны мэдээлэл мөн www.esurgalt.mn Веб сайтын АХА мэдээлэл хуудсанд тавина.

ШУТИС-ийн Оюутнууддаа өргөнөөр оролцож өндөр амжилт гаргахыг хүсье

 Инженерийн зурагзүйн профессорын баг

                                                                  2010-XI-16.

Affiliated schools