link
Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг Баянголын аманд орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ авсан профессор, багш ажилтнууд 2011 оны 4-р сарын 16-ны 12 цагт ШУТИСийн хичээлийн 1-р байрны урлаг танхимд болох холбооны гишүүдийн нэгдсэн хуралд хүрэлцэн ирж оролцоно уу.
Хэлэлцэх асуудал:
Одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа удирдах зөвлөлөөс оруулж байгаа санал:
а) Баянголын амны ШУТИС хотхоны дэд бүтцийн барилгажилтын гүйцэтгэхэд шаарлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлыг ШУТИС-ийн захиргаатай хамтран хөөцөлдөж шийвэрлэх;
б) Профессор багш нарын орон сууцаа барихад 10000 орон сууцны хөтөлбөрийн хрээнд хөнгөлөлттэй зээл олгуулахад дэмжлэг үзүүлэх;
в) Хотхоны цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуваарилах сүлжээний шугамын асуудлыг Улаанбаатар хотын төрийн өмчит цахилгаан түгээх шугам сүлжээнд хүсэлт тавьж шийдвэрлүүлэх;
г) Газар эзэмшигчдийн секторуудын байрлалыг нарийвчлан тогтоох, авто зам, цэвэр ус, бохирын татуургын трассыг гаргах, эзэмших газар дээрээ геодезийн хэмжилт хийлгэх хүсэлтэй хүмүүст туслалцаа үзүүлэх;
Энэ хуралд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалахын ялдамд энэ оны 4-р сарын 15-ны дотор гэрчилгээгээ аваагүй хүмүүс гэрчилгээгээ авч, төлбөр тооцоотой хүмүүс төлбөр тооцоогоо бүрэн барагдуулахыг шаардаж байна.
ШУТИС-ийн БААОСБАДХ-ны удирдах зөвлөл