link
“Vндэсний инновацийн тогтолцоо: хөгжлийн хандлага, гадаад орнуудын туршлага” сэдэвт олон улсын бага хурал 2007.04.27-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдлаа. Хуралд УИХ, Засгийн газар, VХЯ, БСШУЯ, ШУТИС, ХААН БАНК, Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр, ОХУ-ын Г. В. Плехановын нэрэмжит эдийн засгийн академи зэрэг байгууллагуудын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хуралд Монголын vндэсний инновацийн тогтолцоо хөгжvvлэх асуудал, инновацийн төрийн бодлого, зохицуулалт, эрх зvйн орчин бvрдvvлэлт, инновацийн дэд бvтцийн хөгжил, мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн хандлага, аж vйлдвэрийн салбар, ЖДV-ийн хөгжил, ЖДV-ийн хөгжлийг дэмжих төрийн бодлого, vйл ажиллагаа, ХААН банкны зvгээс жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлээр явуулж буй vйл ажиллагаа, бvс нутагт хөрөнгө оруулалт татах, ШУТ-ийн дэвшлийг идэвхижvvлж буй ОХУ-ын туршлага, их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн хөгжил, бvс нутагт инновацийн чадавхийг хөгжvvлэх, оюуны өмчийн хамгаалал, их сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар 15 илтгэл хэлэлцэж хурлын төгсгөлд санал, зөвлөмж гаргалаа.
Хурлын vндсэн илтгэлийг ШУТИС-ийн профессор, Жижиг дунд vйлдвэрлэлийн судалгаа, Сургалтын төвийн захирал, доктор, профессор Л. Оюунцэцэг “Монголын vндэсний инновацийн тогтолцоо: арга зvйн vндэс, хөгжvvлэх боломж” гэсэн сэдвээр тавьж хэлэлцvvлэв.
Хурлаас гаргасан санал зөвлөмжинд vндэсний инновацийн тогтолцоог бvрдvvлж, хөгжvvлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудын зvгээс инновацийг эрчимтэй хөгжvvлэх талаар авч хэрэгжvvлбэл зохих өргөн хvрээтэй асуудлуудыг тусгав.
Хурлын vйл ажиллагаанд УИХ-ын гишvvн , академич, доктор, профессор Ч. Авдай, БСШУЯ-ны ШУТ-ийн газрын дарга академич, доктор, профессор Б. Энхтvвшин, ШУТИС-ийн ректор доктор, профессор Б. Дамдинсvрэн, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн проректор доктор, профессор Д. Дашжамц, VХЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор Д. Бадарч, Г. В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академийн Эрдэм шинжилгээний төвийн захирал доктор, профессор А. В. Шишкин нар болон БСШУЯ, VХЯ, бусад төрийн байгууллага, их дээд сургууль, бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)