link
Их, дээд сургуулийн хүнс, хоол, биотехнологийн инженерийн салбарын оюутнуудын дунд “Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиадыг ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль зохион байгуулах гэж байна.
“Процесс, аппарат”-ын шинжлэх ухааны хүрээнд түүхий эд боловсруулах, үйлдвэрлэл явуулах машин аппарат дах физик-химийн процессийг математикийн болон бусад загвар ашиглан судалдаг онцлогтой.
“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиад нь 2 шатаар явагдана. 1-р шатанд тухайн сургуульд суралцаж байгаа, процесс аппаратын хичээл үзсэн, үзэж байгаа оюутнууд оролцоно. 1-р шатны олимпиадыг тухайн сургууль 2011 оны 4-р сарын 15-ны дотор хариуцан явуулах ба 1-р шатнаас шалгарсан оюутнууд 2-р шатны олимпиадад оролцоно.
2-р шатны буюу Хүнс үйлдвэрлэлийн Процесс аппаратын Улсын анхдугаар олимпиад нь 2011 оны 4 дүгээр сарын 23-ны бямба гарагийн 10.00 цагт ШУТИС-д болно.
Олимпиадын байр:
I байр- 1оюутан
II байр- 1оюутан
III байр- 1оюутан
Тусгай шагналт байр- 3 оюутан
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.
Е-mail: proapp_must@yahoo.com,
Өрөө: ШУТИС 1-110, 1-112 тоот
Утас: 324590-2615, 324590-2614; 99156378