link

ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД СУРАЛЦУУЛАХ ТЕЛЕВИЗИЙН УРАЛДААНТ НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2011-06-07 08:10 Админ
Газрын тосны чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан залуусыг телевизийн уралдаант нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. 
 Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз,  Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран уралдаант нэвтрүүлгийн эхний 5 байр эзэлсэн оюутныг газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын дансны хөрөнгөөр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулна.  
Сонгон шалгаруулалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг баримтлан зохион байгуулна. 
Монгол Үндэсний Олон Нийтийн телевизийн уралдаант нэвтрүүлэгт оролцохыг хүссэн оюутан залуус дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  
1. Газрын тос, техник технологи, эрх зүй, байгаль орчин, санхүү, эдийн засаг, 
удирдахуйн ухааны чиглэлээр дотоодын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курст 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх; 
2. Бүрдүүлэх материал: 
Оюутны үнэмлэх
Сургуулийн сургалтын албаны дүнгийн тодорхойлолт
1 хувь цээж зураг 
Оролцохыг хүсэгчдийг  2011 оны 6 дугаар сарын 6, 7 -ны өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв байрны 3 давхарт хурлын зааланд бүртгэнэ.  
Сонгон шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулна. 
1. Математик, Англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна.  
2. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтын дүнг үндэслэн эхний 100 оюутныг телевизийн уралдаант нэвтрүүлэгт оролцох эрх олгоно. 
3. Телевизийн уралдаант нэвтрүүлэг нь тусгай журмын дагуу 1 сарын хугацаанд үргэлжлэнэ. Эхний 5 байр эзэлсэн оюутнуудад өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцах батламж олгож, суралцах хугацааны зардлыг сургалтын дансны хөрөнгөөр санхүүжүүлнэ.
 Телевизийн уралдаант нэвтрүүлгийн ялагчдын талаархи мэдээллийг МҮОНТ-ээр болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ. 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mecs.gov.mn, www.mmre.gov.mn, www.mnb.mn  цахим хуудас болон 263449, 264013 утаснуудаас авч болно. 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ 

Affiliated schools