link

Зарлал
2011-06-15 05:59 Админ

1. АНУ-ын профессор Ражив Ганжули ШУТИС-ийн багш нарт зориулан “Сургалт, судалгааны ажилд  интернетийг ашиглах нь” сэдвээр семинарийг удирдан явуулна. Энэ семинар нь сургалт, судалгааны ажлыг явуулах арга аргачлалыг заахаас гадна, эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертаци, судалгааны ажлыг агуулж байгаа дэлхийн томоохон сайт руу хэрхэн хандан татаж авах, интернетийг ашиглан оюутнуудаас ярилцлага, шалгалт авах зэрэг багш оюутнуудын хооронд явагдах сургалтын үйл ажиллагааг бодитоор харуулах тул ихээхэн ач холбогдолтой юм.

Семинар нь 2011 оны 6-р сарын 20-ны 9 цагаас ШУТИС-ийн  E-Нээлттэй Сургуулийн Е-409 өрөөнд тус тус болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

2. АНУ-ын профессор Ражив Ганжули ШУТИС-ийн багш нарт зориулан “Уул уурхайн үйлдвэрлэлд хиймэл оюуны сүлжээг ашиглах нь” сэдвээр 16 цагийн сургалтыг  удирдан явуулна. Хиймэл оюуны сүлжээний анхны ойлголт, ач холбогдол, бүтэц, сүлжээг байгуулах аргачлал, зохион байгуулалтыг заахаас гадна хиймэл оюуны сүлжээг хэрэглэж байгаа олон бодит жишээг харуулж, хэрэгжүүлэх чадвар дадал олгоно.  Уг сургалтад оролцсон багш нарт сертификат олгоно. 

Семинар 2011 оны 6-р сарын 16, 17-ны 9 цагт ШУТИС-ийн  E-Нээлттэй Сургуулийн Е-409 өрөөнд тус тус болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Affiliated schools