link

ЗАРЛАЛ
2011-09-08 18:25 Админ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 9-р сарын 17-25 ны өдрүүдэд Улаанбаатар  хотноо 4096 бөхийг барилдуулж Гиннесийн номд Монгол бөхөө бүртгүүлэх бөгөөд бөхийн бүрэлдэхүүнд нийслэлд ажиллаж, суралцаж мэргэжлийн түвшинд барилдаж буй  бөхчүүд, мөн цэрэг эрсийн төлөөлөл, оюутан, ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулахаас гадна эх орныхоо сум бүрээс 10 бөх оролцуулахаар шийдвэрлэжээ.

Иймд тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй оюутан залуус та бүгдийг Биеийн тамир, спортын тэнхимд ирж бүртгүүлэхийг урьж байна.

2011.09.06

Affiliated schools