link

ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУРЫН СУРГАЛТАНД НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА
2011-09-03 00:12 Админ

ШУТИС-ийн 2011/2012 оны хичээлийн жилийн магистрантурын сургалтанд нэмэлт элсэлт авч байна.

Бүртгэл 2011 оны 09 сарын 02-оос 09 сарын 09 хүртэл бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албанд явагдана.

Бүртгүүлэх хүмүүс доорх материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

1.  Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

2.  Бакалаврын дипломны баталгаажуулсан хуулбар

3.  3х4 харьцаатай цээж зураг 2 хувь

4.  Бүртгэлийн хураамж

Нэмэлт элсэлт авах болсонтой холбогдуулан магистрантурын сургалтанд шинээр  элсэгчдээс авах 09 сарын 03-ны өдрийн гадаад хэл, компьютерийн шалгалтыг 09 сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 

09 сарын 10        10:00     Гадаад хэл   

09 сарын 10        12:00     Компьютер

 

Магистрантур, докторантурын алба

2011.09.02

Affiliated schools