link

Төрийн албан хаагчийн нэг хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүжилтэд хамрагддаг болон хамрагдахыг хүссэн багш, ажилчдын анхааралд
2011-09-22 18:25 Админ

2011-2012 онд шинээр сургалтын төрийн сангаас төрийн албан хаагчийн нэг хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүжилтэд хамрагдах багш, ажилчид дараах материалыг бүрдүүлэн авчирч өгнө үү.

Үүнд:

  • Өргөдөл
  • Хүүхдийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /Нас барсны гэрчилгээний, салсан шүүхийн шийдвэрийн хуулбар, ажилгүй, группт бол хорооны тодорхойлолт/
  • БСШУЯ-ны томилолтын хуулбар
  • Эцэг, эхийн ажлын газрын тодорхойлолт
  • Эцэг, эх нь хоёулаа төсөвт байгууллагад ажилладаг бол нөгөө байгууллагад ажилладаг эцэг/эхийн ажлын газраас хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлээгүй тухай байгууллагын тодорхойлолт

Жич: Хуулбаруудыг нотариатаар баталгаажуулна.

Өмнөх жилүүдэд “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай гэрээ” байгуулсан багш, ажилчид гэрээгээ сунгана уу.

  • Дүнгийн тодорхойлолт
  • Нэхэмжлэл
  • Тодорхойлолт

Хугацаа: 2011 оны 9 дугаар сарын 26-ны дотор

ШУТИС-ийн Төв байр

Хурлын танхимын ар тал 1-327 тоот өрөө

Affiliated schools