link

Багш, Оюутнуудын анхааралд: Сонирхолтой лекц унших гэж байна.
2011-09-23 17:24 Админ

Монголын Залуучуудын  Холбоо нь 2008-2011 оныг “Үндэстнээ дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Би Монгол Залуу Хүн”, “Аз жаргалтай гэр бүл”, “Монгол Суу Ухаан” цуврал лекцүүдийг зохион байгуулж байна.

Түүнчлэн Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойн хүрээнд “Залуучууд-Архидалт, Тамхидалтгүй эрүүл орчинг хүсч байна” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.

Уг аяны хүрээнд Их дээд сургуулийн оюутан залуучуудад зориулан Монгол хүнийг хайрлая сэдэвт цуврал лекцийг Монголын лектор төвийн жинхэнэ гишүүн, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Цогтсугар үнэ төлбөргүйгээр унших гэж байна.

Лекц: 2011 оны 09-р сарын 28-д 16:40 цагаас ШУТИС-ийн Хурлын танхим болно.

Багш, Оюутнууд та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

Affiliated schools