link
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд инновацийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн инновацийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай /Танхим/ инновацийн талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж инновацийн төслийг зарлах, хүлээн авах ажиллагааг Танхимд шилжүүлсэн байна.
Тухайн салбарын тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, үр дүн нь богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болох шинэ болон шинэчилсэн бараа бүтээгдэхүүн, техник, технологи бий болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний ажил болон инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор 2012 онд хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг Танхим зарлаж байна.
Инновацийн төслийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ШУТИС-ийн эрдэмтдийн багуудын төслийг 2011 оны 10-р сарын 14-ний 18 цаг хүртэл ШУТИС-ийн ШУТИГ-т хүлээн авна. ШУТИГ-т ирсэн төслүүдийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэн албан бичгийн хамт Танхимд хүргүүлэх болно.
Холбоо барих:
Т.Төрмөнх
Утас: 10-33
9903-0379
tormonch@yahoo.de