link
ШУТИС-н НИЙГМИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИАС БСШУЯ, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Монголын Логистикийн Холбоо нартай хамтран 10 сарын 19-ний өдөр “ДЭЭД БОЛОВСРОЛ БА МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.
Тус хурал нь 2011 оны 10 сарын 19ны өдөр ШУТИС-н Номын сангийн хурлын танхимд болно. Хурал нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанаас бүрдэнэ.
1. Салбар хуралдааны чиглэл:
1. Дээд боловсролын өнөөгийн байдал ба шинэчлэл
- Дээд боловсролын тогтолцоо
- Дээд боловсролын удирдлага, санхүүжилтийн асуудал
- Дээд боловсролын чанар, хүртэмж
2. Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага
- Их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх боломжит хувилбар
- Гадаад орнуудын туршлага, үр дүн
3. Боловсрол-Шинжлэх ухаан-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудал
- Мэдлэгт суурилсан эдийн засаг
- Шинжлэх ухаан ба бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа
- Энтерпренёр их сургууль
2. Илтгэл хүлээн авах хугацаа:
3. Холбоо барих утас: 95915959, 95051505