link

Оюутан, суралцагчдын анхааралд
2011-10-15 02:05 Админ

Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчин, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын 2011 оны шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээс оюутан суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулж эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг сунгаж баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна.

2011 оны 8040 төгрөгийн шимтгэлийг Хүний хөгжил сангаас тооцож байгаа тул оюутан суралцагч та бүхнийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Жич: Оюутан суралцагчид Эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ сургалтын албандаа хураалгана уу. Дэвтэр шинээр авахад 1 хувь цээж зураг 400 төгрөг иргэний болон оюутны үнэмлэхтэй ирэх

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

УТАС: 93093369

Affiliated schools