link

ГАДААД ХЭЛНИЙ НЭГДСЭН ШАЛГАЛТ ӨГӨХ МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД
2011-11-08 19:41 Админ

2011/2012 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын гадаад хэлний нэгдсэн шалгалтыг 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт авах тул  магистрантууд 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэлдэхүүн сургуулийнхаа сургалтын албанд  биеэр ирж (англи /орос )  хэлээ сонгоно уу.

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд заагдсан хугацаанд ирж сонголтоо хийгээгүй, шалгалтаа өгөөгүй болон шалгалтаас хоцорсон магистрантуудаас дахин шалгалт авахгүй боломжгүй.

Жич:

  1. Шалгалт авах өрөө, танхимыг ШУТИС-ийн вебээр дамжуулан зарлах болно.
  2. Шалгалтанд орох магистрантууд иргэний үнэмлэх болон магистрантын үнэмлэхтэйгээ ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалтанд бичиг баримтгүй ирсэн тохиолдолд шалгалтанд оруулахгүй.

 

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

Affiliated schools