link
ШУТИС-иас зохион байгуулдаг цуврал лекцэнд энэ удаагийн зочноор КтМС-ийн маркетингийн ахлах багш Д.Ганбаатар уригдан оролцоно.
Хаана: ШУТИС, Хурлын танхим
Хэзээ: 2011.11.16-нд 15.00 цагаас
Оюутан, залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Товч танилцуулга
Нэр: Д.Ганбаатар
Мэргэжил: Бизнесийн удирдлага
Судалгааны чиглэл: Маркетингийн стратеги, борлуулалтын удирдлага, брэнд
Ажилсан байдал: 2001 оноос одоог хүртэл КтМС-ын маркетингийн ахлах багш
Ажлын туршлага: АНУ-ын “MercyCorps” хөтөлбөрт бизнесийн зөвлөх
TV5 телевизийн бизнес мэдээллийн төвд эксперт багш
Залуу маркетер клубын зөвлөх
Алтай кашмер ХХК-ий маркетингийн зөвлөх
Нийт 200 гаруй бизнесийн байгууллагад маркетингийн сургалт, зөвлөгөөг өгсөн бөгөөд зарим оролцож байсан төслүүд:
- Mobicom корпорацийн шинэ үйлчилгээний төсөл
- Skytel компанийн маркетингийн төлөвлөлт
- Ээрмэл ХК-ийн өрсөлдөгчийн судалгаа
- Олон улсын тээвэр зуучийн төвийн мастер төлөвлөгөө
- “UB mart” компаний бизнес төсөл
- Мобиком BE брэндийн хэрэглэгчийн судалгаа
- Скай их дэлгүүрийн Шинэ дэлгүүрийн байршлын төсөл
- Алтай кашмер ХХК-ий Өрсөлдөгчийн судалгаа
2011 оны 10-р сарын 8-нд Нийгмийн Шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2011” оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд “Маркетингийн стратегийн харьцуулсан судалгаа” сэдвээр оролцон Тэргүүн байр эзэлсэн.