link

Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна<font color=red><b> NEW </b></font>
2011-11-29 19:19 Админ

ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн профессорын багийн Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулна.

 Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Үүнд:

  • Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
  • Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
  • Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
  • Доктор(Ph.D), дэд профессороос доошгүй эрдмийн зэрэг, цолтой
  • Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
  • Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой.

Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2011 оны 12 дугаар сарын 15-ны 18 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Үүнд:

1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

2. Боловсролын дипломууд

3. Бүтээлийн жагсаалт

4. Профессорын багийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр

5. Хувь хүний намтар

www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.

 

Харилцах утас:  329411, 324600

 

ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Affiliated schools