link
Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий хувьцааг эзэмшүүлэх үйл ажиллагааг Засгийн газраас явуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор ШУТИС-ийн багш, ажиллагчид, оюутнуудад “Монет капитал” компаниас үнэ төлбөргүй сургалт явуулж, үйлчилгээ үзүүлэх тул Та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.
Уг сургалт 2011 оны 12 дугаар сарын 05-ны 9.00-11.00 цагийн хооронд Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болно.
Сургуулийн захиргаа