link

Мэдээлэл, Холбооны салбарын СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ ( ICT R&D center)-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна.
2012-01-11 02:27 Админ

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) ТББ-ийг МШХХТГ, ХХЗХ, ШУТИС-МХТС, МХС ТӨК, МЦХ ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител групп, Жи-Мобайл ХХК-иудын санаачлага, хамтын ажиллагааны үр дүнд  байгуулсан бөгөөд  төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар МХХТ-ийн өндөр технологийг бүх салбарт түгээн дэлгэрүүлэх, салбарын төрийн бодлого, зохицуулалтын талаарх асуудлуудыг судалгаа, шинжилгээний үндэстэй судлах, зөвлөмж, дүгнэлт гаргахад оролцох,  төрийн байгууллага болон гишүүдийн захиалгат ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, технологийн судалгаа, нутагшуулах,инкубаци, хүний нөөц, гадаад хамтын ажиллагаа зэрэгүйл ажиллагааявуулах зорилготой.

Гүйцэтгэх захиралд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй
  • Идэвхи санаачлага, бүтээлч, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний өндөр чадвартай
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан

Анкет хүлээн авах эцсийн хугацаа:

2012 оны 1-р сарын 16-ны өдрийг дуустал.

Хаяг: БЗД, 22-р хороо, ШУТИС, МХТС-ийн  301, 304 тоот өрөө.

Утас: 70151333, 99192939, 99001215

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төвийн

Удирдах Зөвлөл

 

 

Affiliated schools