link

ШУТИС-ийн нийт профессор багш нар болон оюутны байгууллагад хандсан уриалга
2012-01-17 17:32 Админ

Сайн байцгаана уу. Та бүхний шинэ оны ажил үйлсэд  их амжилт хүсэхмйн ялдамд доорхи нэгэн зүйлд анхаарлыг тань хандуулан уриалж байна.

    Сургуулийн гадаад дотоод орчин цэвэр цэмцгэр, тохилог байх нь эх орны ирээдүйг дархлагч эрдмийн уурхай болсон сургалтын байгууллагын нүүр царай болох учиртай. Иймээс шинэ улирлын эхний /2012-01-23 / өдрөөс эхлэн сургуулийн орчноо “ цэр, шүлс хаядаг... г м” бохирдуулахгүй сурч хөдөлмөрлөхийг шавь нартаа ярьж, сэнхрүүлэн хэвшүүлүүлэхийг уриалж байна.

    Энэ нь хүн бүгдийн эрх ашигт зохимжтой гэдгийг оюутан залуус маань ойлгоно гэдэгт итгэж байна. Үүний өмнөх туршлага ч бидэнд байна. Сургуулийн анги танхим маань тамхигүй / хоёр хоргүй/ орчин болсон гэж хэлж болохоор байгаа маань баярлмаар.

   Энэ уриалгыг ШУТИС-ийн оюутны байгууллага бүх шатандаа дэмжин оролцоно гэж итгэж байна.

Зохион байгуулалтын талаасаа зориулалтын хогийн сав нэмж тавих, видео камер тавих гэх мэт зүйлүүд байж болох юм.

Инженерийн зурагзүйн профессорын багийн профессор О.Алтангэрэл

e-mail:  soyombo_alt2000    2012-01-16

Affiliated schools