link

Оюутны тэтгэлэг олгох бүртгэлтэй холбоотой анхаарах зүйлс
2012-02-10 23:54 Админ

 

  1. Голомт банкны одоо авч байгаа веб захиалгаар тэтгэлэг авах бүх оюутны бүртгэл цуг явагдаж байгаа тул карттай, картгүй, пин код мэдэх, мэдэхгүй хамаагүй БҮХ ОЮУТНУУД тус сайтад орж КАРТ болон ПИН код захиалах шаардлагатай. Хэрэв тус сайтаар орж бүртгэгдээгүй бол Голомт банкинд тус оюутны мэдээлэл очихгүй тул тэтгэлгийг шилжүүлэх боломжгүй. /Өмнө нь сургуулиас авсан судалгаа тусдаа тул бүртгэлд хамаарахгүй/
  2. Тэтгэлгийг зөвхөн ГОЛОМТ-МОХ хамтарсан ШАР картаар /автобусаны билет наадаг/ олгох тул голомт банкны өөр төрлийн карттай оюутнууд ГОЛОМТ-МОХ картыг шинээр захиалах.
  3. Одоо ашиглаж байгаа ГОЛОМТ-МОХ карт эвдэрч гэмтсэн бол шинээр захиалж авах
  4. Картын захиалгын анкетийг бөглөхдөө сайт дээрх АНХААРУУЛГА, САНАМЖ-тай сайтар танилцаж, зөв ФОНТ-оор шивэхгүй бол мэдээлэл хадгалагдахгүй.
  5. Картан дээр хэвлэгдэх зураг оруулахдаа ШААРДЛАГА хангасан /3*4 харьцаатай, 113*151 пиксельтэй, зөв харсан, бүтэн цээж/ зураг оруулахгүй бол карт хэвлэгдэх боломжгүй.
  6. Одоо байгаа ГОЛОМТ-МОХ картын дугаар шалгаж үзэхэд регистр болон бусад мэдээлэл зөрж байна гэсэн мэдэгдэл гарч байвал картгүй гэж сонгож шинээр захиалах хэрэгтэй.
  7. Гэрийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээлэл анх оюутан болж бүртгүүлсэн байдлаас өөрчлөгдсөн бол шинэчлэн оруулна уу.

E-Нээлттэй Сургууль

Affiliated schools