link

Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна
2012-02-15 19:22 Админ

-  Компьютерийн техник, менежментийн сургуулийн Маркетинг, үйлдвэрлэл,
-  Механик инженерийн сургуулийн Аэро-гидро механик,
- Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн
Тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулна.

Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Үүнд:
•    Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
•    Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
•    Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
•    Доктор(Ph.D), дэд профессороос доошгүй эрдмийн зэрэг, цолтой
•    Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
•    Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой.

Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2012 оны 3 дугаар сарын 2-ны 18 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Үүнд:
1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
5. Хувь хүний намтар

www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.


Харилцах утас:  329411, 324600

ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Affiliated schools