link

"УЛААНБААТАР-ЭРҮҮЛ, ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ХОТ" ХОТ БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН УРАЛДААН
2012-03-05 20:47 Админ

"Азийн том хотуудын аюулгуй байдлын асуудал" Олон Улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэд, судлаачид, оюутнуудын дунд "Улаанбаатар-эруул, цэвэр, аюулгуй хот" эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна.

ЗОРИЛГО

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачлага гаргаж тавихад оршино.

УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:

  • Агаарын чанар ба бохирдол, түүнийг бууруулах арга зам;
  • Усны бохирдол, цэвэрлэх байгууламж, голын усны түвшин, цэвэр усны нөөц;
  • Хөрсний бохирдол, эвдрэл, хуурайшилт, тоосжилт, цөлжилт;
  • Газар хөдлөлтийн эрсдэлээс иргэдийг хамгаалах, зарлан мэдээлэх;
  • Орон сууц, нийтийн зориулалтын барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг үнэлэх, шийдвэрлэх;
  • Гэр хорооллын хөгжлийн шийдэл;
  • Газар ашиглалт, газрын менежмент, хот байгуулалт, төлөвлөлтөд газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь;
  • Хотын төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах, дагуул хотуудыг хөгжүүлэх;
  • Хотын дэд бүтцийн байдал, цаашдын эрэлт, шинэ технологи, шийдэл;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөний бөглөрөл, осол аваар, хөдөлгөөний оновчтой удирдлага, нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх боломж;
  • Химийн болон хорт бодисын хадгалалт тээвэрлэлт;
  • Хот байгуулалт төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдуулэх нь;

УРАЛДААНЫ ХУГАЦАА

2011 оны 12 дугаар сарын 1-нээс 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл 5 сарын хугацаатай.

  1. Бүтээлийг Нийслэлийн Хангарьд ордны 13 давхарт, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, 1303 тоот өрөөнд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.
  2. 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагаас Нийслэлийн Хангарьд ордны 13 давхарт нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач, эрдэмтдийн шилдэг 5, оюутны шилдэг 5 бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлийг шүүн хэлэлцэхэд илтгэгч тус бүр 10 минутын хугацаанд багтаан бүтээлийн гол агуулга, судалгааны арга зүй, шинэлэг тал, судалгааны үр дүн, дүгнэлт, тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, санал, шийдлийг танилцуулна.
  3. Шилдэг 10 бүтээл болон цаашид ирээдүйтэй, үр дүнд хүрч болохуйц 10 хүртэл илтгэлийг "Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал" олон улсын 11 дэх симпозиумд илтгэгчээр оролцуулж, бүтээлийг эмхэтгэлд оруулна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна. Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачлага дэвшүүлсэн байх шаардлагатай.

  • Судалгааны материалыг программ хангамж, загварчлал ашиглан боловсруулснаар тодорхой үр дүнг гаргах, дүгнэлт хийх боломжтой байна.
  • Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт нь асуудлыг шинжлэх ухааны талаас нь тодорхойлж, оновчтой шийдлийг гаргах урьтал нөхцлийг бүрдүүлсэн байна.
  • Бүтээл нь асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон шинэ санал, шийдлийг дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлд хуудасны тооны хязгаарлалт тавигдахгүй, Ариал фонтоор 12 хэмжээст бичвэртэй байна.
  • Бүтээлийн хамт товч агуулгыг 3-5 хуудсанд багтаан бичиж, хэпэлцүүпэгт тавих илтгэлийн хамт ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэн нийтлэгдээгүй хурал зөвлөгөнөөр хэлэлцэгдээгүй байна.

ШАГНАЛЫН САН

Эрдэмтэн, судлаач:

1  дүгээр байр: 2 000 000 төгрөг

2  дугаар байр: 1 600 000 төгрөг

3  дугаар байр: 1 200 000 төгрөг

Тусгай байр-2:     600 000 төгрөг

Оюутан:

1  дүгээр байр: 1 000 000 төгрөг

2  дугаар байр:   800 000 төгрөг

3  дугаар байр:   800 000 төгрөг

Тусгай байр-2:    300 000 төгрөг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 

Нийслэлийн Хангарьд ордны 13-н давхарт, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 1303 тоот өрөө 324072, 312826 утсаар авч болно.

Affiliated schools