link
/Гэмтэлтэй ажиллахгүй байгаа болон хугацаа дуусан карт нөхөн авалт хийнэ /
2012.03.09-2012.03.21 хооронд доорх оюутнуудын захиалгыг ШУТИС-н БҮРЭЛДЭХҮҮН сургуулиудын СУРГАЛТЫН АЛБАНЫ байранд 15:00-18:00 цагийн хооронд авна. ЗАХИАЛГА өгөх оюутнууд ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР, ЦЭЭЖ ЗУРГИЙН /3*4 харьцаатай/ хамт авч ирэх шаардлагатай. /Сургалтын албан дээр 09:00-15:00 хооронд карт тараана. Энэ хооронд карт захиалах оюутнууд анкетаа авч яваад 15:00-18:00 хооронд үнэн зөв бөглөж авч ирнэ. 15:00-18:00 цагт карт тараахгүй./
- ВЕБ захиалгаас ХОЦОРСОН картгүй оюутнууд КАРТ захиална
- ВЕБ захиалгаас ХОЦОРСОН карттай пин кодоо мэдэхгүй оюутнууд ПИН код захиална
Доорх оюутнуудтай Голомт банкны Картын төвөөс мэйл болон утсаар нь холбогдож зургийг мэйлээр авч картыг хэвлэлтэнд оруулна.
- ВЕБ хуудсаар захиалсан боловч ЗУРГИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ оюутнууд
- ВЕБ хуудсаар захиалсан боловч ЗУРГАА ОРУУЛААГҮЙ оюутнууд
Доорх оюутнууд Голомт банкны ШУТИС ТТ дээр ДАНС НЭЭХ өрөөнд зургаа авч ирэх шаардлагатай.
- ВЕБ хуудсаар захиалж КАРТ нь хэвлэгдсэн боловч ЗУРАГ НЬ БУРУУ ГАРСАН оюутнууд /Өөр хүний зурагтай хэвлэгдсэн/
Доорх оюутнууд КАРТАА СУРГАЛТЫН АЛБАН дээр 15:00-18:00 цагийн хооронд авчирч өгөх шаардлагатай.
- Одоо КАРТТАЙ боловч карт нь АТМ, ПОСС дээр тууз нь уншихгүй байгаа, гэмтсэн, ашиглах боломжгүй /Туузыг шалгаж, боломжтой картуудыг ажиллагаатай болгож болохгүй картуудыг нөхөн авалт хийгээд буцааж тараана. Автобусны билет наагдсан байдаг тул хуучин картуудыг бүгдийг тарааж өгнө, банк авч үлдэхгүй./
Доорх оюутнууд Голомт банкны ШУТИС ТТ дээр Иргэний үнэмлэхийн хуулбар, одоо байгаа карт, цээж зурагтайгаа ирэх шаардлагатай.
- Одоо ашиглаж байгаа картны ХУГАЦАА ДУУССАН бол сунгалт хийнэ