link

“Химийн олимпиад - 2012” олимпиадын удирдамж
2012-03-27 18:01 Админ

Материалын Технологийн Сургуулиас жил бүр ШУТИС-ийн  салбар сургуулиудын оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Химийн олимпиадад 1, 2 курсын оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Зорилго:

            Их дээд сургуулиудын хооронд зохиогддог Улсын химийн олимпиадад амжилттай оролцож, багш, оюутнуудын хооронд мэдлэг туршлага солилцох.

Бүртгэл:

2012 оны 3 сарын 26-29-ны хооронд 1-118 тоот.

Бүрдүүлэх материал:

  1. Оюутны үнэмлэх (Цэнхэр карт)
  2. Иргэний үнэмлэх
  3. Цээж зураг -1%
  4. Бүртгэлийн хураамж – 1000₮

2012 оны 03 сарын 30-ны өдрийн 1800цагт 1- 116 тоот өрөөнд  явагдана.

Олимпиадын урамшуулал:                       1-р байр –1, өргөмжлөл, мөнгөн шагнал  

2-р байр –1, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр –1, өргөмжлөл, мөнгөн шагнал 

Жич: эхний 8-10 оюутан Монголын Их, Дээд сургуулиудын хооронд болох химийн олимпиадад оролцох эрх авна.

Зохион байгуулагч:  ШУТИС-МТС-ХТС-ын Органик технологийн профессорын баг

Журамтай сайн танилцаж олимпиаддаа  амжилт гаргаарай!

Affiliated schools