link

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА
2012-05-01 01:02 Админ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2012/2013 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.


Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:


Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд

·      бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2012 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны,

·      магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2012 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2012 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2012 оны 5 дүгээр сарын 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2012 оны 5 дүгээр сарын 24, 25-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгүүлнэ.


Дэлгэрэнгүйг 1-218 тоотоос болон дараах web хуудаснаас авна уу http://www.mecs.gov.mn/

Affiliated schools